Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан иргэд авто захуудыг хотоос гаргахыг шаардлаа
Хэдэн жилийн турш ярьсан Авто худалдааны цогцолбор нээлтээ хийсэн ч үйл ажиллагаа нь одоо хэр нь жигдрээгүй байгаа. Өөрөөр хэлбэл нийслэл хотод байрлах авто захуудын нэг нь ч өнөөг хүртэл тэнд нүүж очоогүй байгаа юм. 
 “Да хүрээ”, “Өгөөмөр”, вокзалын арын “1,000 машины зогсоол” өөр бусад зах нь өнөөдөр ажилласаар байна. Тэр бүү хэл, машины худалдаачид Үйлдвэрчний эвлэл байгуулан нүүхгүй хэмээн гэдийж суугаа.

Гэвч төр засгийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг дэмжиж хөрөнгө оруулсан иргэд өнөөдөр ихээхэн алдагдалд орсон хэмээн мэдээлэл хийлээ. Тодруулбал Хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэдгээр иргэдийн төлөөлөл хэлэхдээ “ өнөөдрийг хүртэл Улаанбаатар дахь нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь тус цогцолборын нээлт зүгээр нэг шоу болоод өндөрлөхвий гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулсан 2,000 гаруй иргэнд төрүүлж байна.Зам Тээвэр Хөгжлийн яам болон Нийслэлийн хамтарсан ажлын хэсгээс гарсан дүгнэлт шийдвэрээ холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллах байх гэж найдаж байна.

Хэрэв тус цогцолборт, авто захуудаа нэгтгэх талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч засаг даргын орлогч П.Баярхүү нар дорвитой шийдвэр гаргахгүй бол бид дараагийн тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Дашрамд дуулгахад, нийслэлд өнөөдөр 25 га талбайд техникийн есөн зах, бусад 27 жижиг цэгүүдээр автомашин, сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа ажээ.Тэгвэл дээрх цогцолбор нь Улаанбаатарын баруун бүсэд, 8,656 айлын орон сууц бүхий хотын шинэ төв байгуулахаар төлөвлөсөн газартай хаяа залган орших 130 га талбайтай нэгдсэн төвлөрөл, эмх цэгцтэй, зохион байгуулалттай, хангалттай зай талбай бүхий худалдааны төв юм. 22-ын товчооны ердөө урдхан талд бий. Хотын зах болохоос хотоос гаргаад цөлчихсөн хэрэг ерөөс биш.Товчхондоо, энэ бол төрийн бодлогоор судалгаанд үндэслэж хийсэн ажил.
 
Үнэндээ одоогийн ажиллаж буй авто захуудтай хаяа дэрлээд нийслэлчүүд амьдардаг. Захууд нь дандаа хотын төвдөө байна гэсэн үг. Автомашины худалдааны захууд, цэгүүдийн тарьж буй хор уршиг ойлгомжтой. Улаанбаатарын хөрсний болон агаарын бохирдлын 20 хувийг энэ захууд үүсгэж байгааг судалгаа бас л харуулжээ. Дээрээс нь замын түгжрэл үүсгэнэ. Гэхдээ замын түгжрэлийг хөрс, агаарын бохирдлын дараа авч үзэж болох юм. Энэ бохирдлуудын үүсгэдэг хор нөлөө нь ялангуяа захуудын дэргэд амьдардаг иргэдэд илүү мэдрэгддэг юм. Иймд авто захуудыг нийслэлээс гаргах нь нэн тэргүүнд хийгдэх ажил билээ. Гэвч цөөхөн хэдэн ченжүүдийн эрх ашиг яригдсаар авто захууд хотоос гарахгүй дөрвөн жилийн нүүрийг үзээд байна. Харин нөгөө талд улсын хөрөнгөөр боссон авто худалдааны цогцолбор эзэнгүй хэвээр байгаа юм. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gomo 2017-08-29 08:42:06
    nuucgeee
  • batbold 2017-08-29 08:38:16
    henees aigaad baigaa um be hotiin dargaa hulchgar gej uu odoo hurdan nuulgeed ajlaa hiigeech ee
  • Zochin 2017-08-24 14:58:58
    Zovoo zov
  • be 2017-08-23 10:33:20
    Бүх авто захуудыг Авто худалдааны цогцолборлуу хурдан нүүлгэ, хотын даргаа!
  • Oogii 2017-08-23 01:11:48
    Chadahgui e yagaad gevel manai orond huuli n guuli bolchihson oron.
  • Li 2017-08-23 00:53:57
    100 ailiig nuuleg tend hytadaas irsen toom joom bainle shu
  • Ard tumen 2017-08-22 13:57:30
    Tehnikiin zah bol hunsnii zah bish tegeheer hotoos gargah heregtei yanz buriin uvchin ih garch bn ireeduigee bod hotiin dargaa irged ni eruul bol erhem deed shu...
  • Иргэн 2017-08-22 12:49:39
    Одооны хүмүүс ямар хачин болчихсон юм.Хотын ачаалал ямар байгаа билээ.Төр ажилаа хийгээч ээ.Яг график гаргаад л цагтаа нүүгээгүй,зах иргэнээс алданга тооц.
  • Babdab 2017-08-22 09:46:41
    BATBOLD XUDLAA SHOUDAAD BAIXAAR ENE AJILIIG XIICHIXVEL NER XUND N BAGA BOLOVCH DEESHLENE DEE
  • Үнэн 2017-08-22 02:53:14
    Автозахууд нүүхгүй дээ. Бат-Үүл хошгируулаад хэдэн газар зарсан нь үнэн. Хэдэн хүн хоосон газар авч хохирлоо доо. Одоо мөнгөө олж авах нь өнгөрсөн.
  • монголчууд 2017-08-22 02:29:29
    захуудаа яаралтай нүүлгэх хэрэгтэй шүү дээ одоо хүйтэрчихвэл худлаа болно та нар дулаан цагт нүүлгэхгүй яасан юм гээд л бөөн хэрүүл болно шүү хариуцаж байгаа
  • ?! 2017-08-22 02:11:34
    Япон, АНУ, Европын орнууд нийтийн эрх ашгийн үүднээс хувь хүний эрхийг албадан хязгаарлаж байж улс орноо хөгжүүлсэн байдаг. Манайх шиг шальчиганаад байдаг төр!!...
  • Mongol 2017-08-21 23:26:58
    in Tiim amarhan buten yum bish Zah nuulee gehed 22 iin tobchoo yabah gantshan zamtai deer ni mashin selbeg haisan hun ochih Arga zamaa shiideegui yum chin
  • NUULEGZGEEY 2017-08-21 16:08:21
    Ard niiteeree ene Tehnikiin zahuudiig Hotiin zahruu nuulgehiig demjij B na Ganzhan Hotiin udirdlaguud uuniig urialan hiih estoi shuu dee Niislechuud bol DEMJINE...
  • Zochin 2017-08-21 13:45:21
    Autozahiig nuulgeh ajliig AN yagaad hiigeeguin.ted l humuusiig hoshgoruulj mungu iig ni idchihsen sh de.uul baatar uursduu zailuulah ajlaa hii dee
  • Хххх 2017-08-21 10:46:55
    Өгөөмөр сэлбэгийн захыг нүүлгээч ээ орчиноо бузарлаж дууслаа Батболдоо чи яагаад нүүлгэхгүй бна эсвэл авилга хээл хахууль авцийм уу тэгж л харагдаж бна да
  • Хотын даргад 2017-08-21 10:10:22
    Бүх авто захуудыг Авто худалдааны цогцолборлуу хурдан нүүлгэ, хотын даргаа!