Ж.Бат-Эрдэнэ гишүүн хүчирхэг “Шинэ Хөдөө”-г дэмжих хүсэлтээ өргөн барилаа

Сүүлийн хэд хоног УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн цахим хаягт “Шинэ хөдөө” гэх төслийн багийнхан хөдөө орон нутгуудаар явж малчидтай уулзан мах, сүү, газар тариалан жимс жимсгэнэ, жижиг дунд үйлдвэрүүдийн орон нутагт хэрэгжүүлж буй сайн туршлагуудын тухай, тэрийг бусдад үлгэрлэж, төрөөс дэмжих тухай мэдээлэл олны анхаарлыг татаж эхлээд байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Намын дарга нь албаа өгч Засгийн газар нь огцрох дээрээ тулан Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд нь бие биерүүгээ  хэвлэлээр чулуу шидэлцэж байгаа энэ үед түүний оруулж буй мэдээллийг ганц нэг нь гайхаж улстөрийн байр сууриа илэрхийлэхийг хүсч байгаа ч дийлэнх нь дэмжиж, хэрхэн холбогдож хамтран ажиллаж болохыг асууж бас санаа оноогоо хуваалцсаар байгаа аж.

Сар гаруйхны дараа УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж 2018 оны төсвийг хэлэлцэж эхлэнэ. Гэтэл өнөөдөр МАН дотрох талцал хэр удаан үргэлжилж хэдий хугацаанд Засгийн газар нь амьтай байхыг хэлж мэдэх хүн алга.     
 
2016 оны УИХ-ын сонгууль, өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгууль гээд улстөрийн ширүүхэн тэмцэл дунд сандал суудал, эрх мэдлийн төлөөх хэрүүлийн алим шидэлцсээр суутал үнэндээ өвөлжилтийн бэлтгэл хаяанд тулж, зуныг барагтайхан давсан тариаланчид, малчид хэрхэн хормойгоо гөвж, хотоо харлуулчихгүй он давах талаар аргаа барж сууна.

Тэгвэл өнөөдөр Ж.Бат-Эрдэнэ гишүүн нам дотрох хэрүүлээ хойш тавьж өвөлжилтийн бэлтгэлээ базааж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг эрчимжүүлэх амлалтаа хийж хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад санууллаа.

Хөдөө орон нутагт малчид сүүгээ борлуулж өдөр тутам орлоготой, малаа эрчимжүүлж зах зээлд борлуулах, жимс, хүнсний ногоог өрхийн хэмжээнд тариалахад ямар боломж, ашиг байгааг, аймаг орон нутагт ЖДҮ-ийг бүсчлээд хөгжүүлэхэд алдаа оноо, цаашдын чиглэл нь ямар байж болох талаар өөрөө харж, орон нутгийн иргэдтэй уулзсан, зарим судалгаатай харьцуулсан мэдээлэл, болон хөдөөгийнхөө иргэдийн хүсэлтийг нэгтгэн Ерөнхий сайдад өргөн барьж 2018 оны төсөвт суулгах дэмжлэг хүсчээ.

Тэрээр хөдөө орон нутагт хүчирхэг дундаж давхаргыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх малаа мах сүүний чиглэлээр эрчимжүүлэх, газар тариалан жимс жимсгэнээ тариалж дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэхчилэн 6-н  чиглэлээр төрөөс дэмжээд өгвөл хүчирхэг дундаж давхарга бүхий “ШИНЭ ХӨДӨӨ”-г бий болгож Өрх бүр баян тэр хэрээр Төр нь хүчирхэг болох боломж байна гэж харж байгаа аж.  

















olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ооо 2017-08-21 11:41:27
    Ж.БатЭрдэнэ гишүүнээ. Хичнээн сайхан төсөл байгаад хийсэн бүтээгдэхүүнийх нь зах зээл борлуулалтыг нь ченжээс хамгаалахгүй бол байдал огт өөрчлөгдөхгүй. Одоо
  • Zochin 2017-08-21 11:22:06
    Sain zuil bolokhoor setgegdel uldeegeegui baikhiin...... Iim l nokhod boljdee bid chini. Ene bol mash chukhal, sain ajil baina