АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөллөө

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэд Олон нийтийн зөвлөл байдаг. Тус зөвлөлийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог байна. Нийт 15 гишүүнтэй бөгөөд иргэний нийгмийг төлөөлж АТГ-т зөвлөмж хүргүүлдэг, үйл ажиллагааг нь УИХ-д тусдаа тайлагнадаг ажилладаг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд шаардлага хангасан хэмээн үзэж, “Сонгогчдын боловсролын төв”-ийн тэргүүн Р.Бурмаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, “Нээлттэй нийгэм форум”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, “Нирум фильм” студийн захирал Р.Батсайхан, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын Г.Даваахүү, “Зориг сан”-гийн Б.Гэрэлмаа, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ж.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн багш Д.Сүхбаатар, “Нээлттэй нийгэм форум”-ын зөвлөх Г.Баярцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, “25 дугаар суваг” телевизийн А.Баатархуяг, МХАҮТ-ын Ц.Энхцэнгэл, “Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв”-ийн тэргүүн М.Ичинноров, “Нэг ардчилал клуб”-ын Т.Хасбаатар, “Ардчилал сан”-гийн Г.Байгальмаа нарыг томилж байсан байна.

Гэвч дээрх гишүүдийн зарим нь төрийн албан хаагч болсон учраас бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэж АТГ-аас Олон нийтийн зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн материалыг хүлээн авч эхэлсэн байна. Олон нийтийн зөвлөлийн гишүүн нь ял шийтгэлгүй, төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч бус, иргэний нийгмийг төлөөлөх иргэн байх ёстой юм.  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.