Топорууд Ц.Сандуйг огцруулахын тулд нэг төлөөлөгчийнхөө биед халдаж гэмтэл учруулжээ
НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж, “60 тэрбумын” гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэсэн.

Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Манай бүлэг 34 төлөөлөгчтэй.  Гарын үсэг зурсан гишүүдийн 16 болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ бол олонх болоогүй гэсэн үг.  Дөнгөж сая АН-аас хэвлэлийн бага хурал хийхдээ манай намын  11 гишүүн зураад МАН-ын  27 төлөөлөгч гарын үсгээ зурлаа гэж хэлсэн.  Энэ бол худлаа мэдээлэл.  Хуулийн дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар НИТХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураагүй төлөөлөгчид нь 60 тэрбумын хэргийг хамгааллаа, өмгөөллөө хэмээн бичиж байна. Тийм зүйл байхгүй ээ гэдгийг хэлмээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт намын  Удирдах зөвлөл хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хүмүүст хариуцлага тооцохгүй. Учир нь одоо ажиллаж байгаа хүмүүс УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан. Тиймээс ямар нэгэн хариуцлагын асуудлыг ярих болоогүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг МАН-ын Бага хурал, Их хурлаар ярина. Хурал ирэх сард буюу 20 хоногийн дараа болно. Тэр болтол намыг хагаран бутаргаж, төр захиргааны байгууллагын ажлыг удаашруулан сааруулах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулинд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй. Өөрөөр хэлбэл 30 хүн буюу 2/3-оос дээш хүн гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна, 2/3-оос дээш санал гарсан бол хурал тарна гэсэн хоёр л заалт бий. Тиймээс эдгээр гарын үсэг зурсан гээд манай намын болон АН-ын төлөөлөгчид  хуулиа мэдсэн хэрнээ зүгээр л улстөрийн  зорилготой шоу хийж байна  гэдэг нь илт байна. Өнөөдөр бид улстөр хийх гэж НИТХ-д сонгогдоогүй. Иргэдийн мянга мянга асуудлыг шийдэх гэж сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй" гэв.

П.Баярхүү: Асуудлыг хэлэлцэхгүй гэж зугтаагүй
 
НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүн П.Баярхүү "МАН-ын бүлгийн төлөөлөгчид МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлддөг. МАН дотроо бүтэцтэй, зохион байгуулалттай нам. Хэдийгээр төлөөлөгчдөд бүрэн эрх нь байдаг боловч МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдах ёстой. Бүх зүйл дүрэм, журмынхаа дагуу явагдана. Асуудлыг хэлэлцэхгүй гэж зугтаагүй. Дүрэм журмынх нь дагуу явах ёстой" гэлээ.
Ямартай ч дээрх нэр бүхий хоёр төлөөлөгч манай намын нөхдүүд АН-ынхантай нийлж улстөрийн шоу хийж байна хэмээн мэдэгдлээ. Тэгвэл хурлын даргыг огцруулах гарын үсэг зуруулах үеэр нэр бүхий зургаан төлөөлөгч бусдад хүч хэрэглэн гарын үсэг зуруулах оролдлогыг хийжээ.
 
Т.Цэрэнноров:  Манай намын зургаан хүн гарын үсэг зуруулах гэж хүч хэрэглэсэн
 
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Т. Цэрэнноров “Манай намын нэр бүхий зургаан хүн  “Blue sky” зочид буудлын 25 давхарт цугларч намайг утсаар дуудах үед нь би очсон. Надаас гарын үсэг зурахыг шаардахад нь  би “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүсч тэд надад хүч хэрэглэн миний хүзүүг мушгисан. Манай намын зургаан төлөөлөгч хурлын даргыг огцруулах албан бичигт гарын үсэг зуруулах гэж хүч хэрэглэсэн. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. 60 тэрбумын  асуудал хуулиар тогтоогдоогүй байхад зөвхөн хэвлэл  мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна гэдэг байж болохгүй зүйл. Энэхүү хүч хэрэглэсэн асуудлыг эхлээд бүлгийн хурал дээр яах эсэхээ ярилцаж байж шардлагатай гэвэл хуулийн байгууллагад хандана хэмээлээ.

Юутай ч дээрх нэр бүхий гишүүд намынхөө иөлөөлөгчдийг хуулиа сайтар байгаа мэдэж байгаа хэрнээ ийнхүү улстөрийн шоу хийж байгаад харамсч байгаагаа хэлж байсан юм.
 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suren 2017-09-03 05:35:13
    60 тэрбум төгрөгийн асуудал бол үнэн хамгийн үнэн юм энэ шүү. Тиймээс энэ асуудлаар заавал хуулийн хариуцлага хүлээлгэж байж л дараагийн засгийн газарт дохио бо...
  • Иргэн 2017-09-01 03:05:52
    Өөрөө өргөдлөө өгөөч гээд байхын, шууд намаас хөөх дл хэрэгтэй байсым да.
  • ИРГЭН 2017-08-22 06:40:36
    СУНДУЙ дарогаа !!!!! ӨӨРӨӨ ОГЦОРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨЧ. БҮГД ТОДОРХОЙ БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ??????
  • Зочин 2017-08-22 04:49:52
    Муу хүн мудан улаатай гэж энэдээ.Ийм хүмүүсээс улам л муу юм гарна..Авилга өгчөөд ажилд орсон хүмүүсийг цаашид улс оронд сайн үйлс хийнэ,гэж итгэхэд хэцүү.
  • зочин 2017-08-22 02:24:16
    Сандуй өөрөө огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй ш дээ, одоо бүх зүйл тодорхой болчоод байхад
  • !!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-08-22 01:49:02
    Гудамжны хулгайчууд төрд гарчихаар ингэлгүй яах вэ дээ!!! МАХН-ын ахмад зүтгэлтэн, хуучин цагийн сайд П.Дамдин гуай эднийгээ бут авсан бна лээ шдээ!!!!!!
  • bold 2017-08-22 00:11:01
    ene neg pizdaaag yaasan ch yaadag yum er ni....
  • ene hun neg l BISHEE 2017-08-21 16:19:35
    Ene Sandui geed nohor chini eruuluu iim yum bolood baihad jishimch ugui Suh dalaital Uher amar gedeg shig suuh yum , ichsendee hulzel ochood ajlaa ogood yawmaar...
  • зочин 2017-08-21 15:49:13
    Сандуй өөрөө өргөдөлөө өгөөч ээ. энэ намын нэр хүндийг үүнээс илүү яаж унагаах гэсэн юм бэээээээ
  • Өо 2017-08-21 15:19:24
    Тендер алдаж дампуурчих гээд хэцүүдэж байх шив! Шившиг
  • Зочин  2017-08-21 14:17:14
    Одооны эрчүүд чавганцаас дор болжээ
  • bid 2017-08-21 14:06:45
    ene namiinhan ulam l onigoond orj baina daa. oorsdiigoo bulshlana gej l ene dee
  • Иргэн 2017-08-21 13:30:39
    СУНДУЙ гэгч өөрөө өргөдлөө өгдөггүй. ЯАСАН ҮНЭТЭЙ АЛБА БЭ??????
  • zochin 2017-08-21 12:17:23
    tserennorow mini ingeed chinii tsunkh bariji guykh ajil chini duusgawar boljee, khuurkhiis
  • иргэн 2017-08-21 12:14:21
    хузуу мушгисаны телее гарын усэг зурж байдаг хариугуй амьтан байна даа цэрэнноров минь хуйсээ соль эсвэл элбэгдорж шиг хузуугуй бол
  • ZOCHIN  2017-08-21 12:01:48
    ENE SANDUI OOROO L OGTCROH ESTOISHDEE. TERIIG OMOOROOD L TENEGTEED L BAIH HEREG YU BAINA AA.ICHIHED YADGIIN SANDUI LUIVARCHIN.
  • Зочин  2017-08-21 11:04:11
    huuhen huchin den hun zodno urwana yum yumana burdsen hulgaich nar baindaa
  • bold  2017-08-21 10:57:18
    uu yadag har orkuud we neg hun ogtsruulahiin tuluu hun zoddog ymr owoo malnuud we