Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт: Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургууль хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн 6 давхар /СТӨ, Г корпус/-т 604 тоотод болно.

11:00 цагт: “Mongolian Property Awards”-т шилдгээр шалгарсан болон амжилттай төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг Сингапур улсад болох “Asia Property Awards-2017 Grand Finale” арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцуулах болжээ.  Үүнтэй холбогдуулан Сингапурын “PropertyGuru Group”-ийн захирал болон удирдлагууд манай улсад хүрэлцэн иржээ. Энэ талаарх хэвлэлийн бага хурал “Holiday Inn” зочид буудлын 19-р давхар, Хурлын танхимд болно.

12:00 цагт: Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан ажил үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа. “LIVE CONFERENCE CENTER“ төв

15:00 цагт: “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг энэ сарын 16-22-нд Монголд анх удаа зохион явуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Тайваний алдарт яруу найрагч Юй Си-гийн “Амин навчны дууль”, “Сайхан сэтгэлт анчин” хэмээх тус бүр 3 боть үлгэрээс бүрдсэн хоёр багц номоо монгол хэл дээр хэвлүүлэн монголын хүүхэд багачуудад бэлэглэж байна. Эдгээр номууд нь Хүүхдийн төв номын сангаар дамжин бүх номын сан болон өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд очих юм. Хаана: Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн Төв Номын Сан.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.