С.Мөнхчулуун: Хувь хүний амбиц намын бодлогоос дээгүүр байж болохгүй
Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах гэж байгаа тухай мэдээлэл гарсан ч хурлын зарим төлөөлөгч ор үндэслэлгүй мэдээлэл хэмээн няцааж байв. Тэгвэл энэ асуудлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун бүлгийн гишүүдийнхээ байр суурийг илэрхийлж дараах мэдээллийг өглөө .

Тэрбээр “НИТХ-ын даргыг огцруулах албан бичигт манай намын 16 төлөөлөгч, АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж байна. Манай бүлэг 34 төлөөлөгчтэй. Гарын үсэг зурсан нь 16 гишүүн болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ бол олонх болоогүй гэсэн үг. Дөнгөж сая АН-аас хэвлэлийн бага хурал хийхдээ манай намын 11 гишүүн, МАН-ын 27 төлөөлөгч гарын үсгээ зурлаа гэж хэлсэн. Энэ бол худлаа мэдээлэл. Хуулийн дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар НИТХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураагүй төлөөлөгчид нь 60 тэрбумын хэргийг хамгааллаа, өмгөөллөө хэмээн бичиж байна. Тийм зүйл байхгүй ээ гэдгийг хэлмээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт намын Удирдах зөвлөл хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хүмүүст хариуцлага тооцохгүй. Учир нь одоо ажиллаж байгаа хүмүүс УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан. Тиймээс ямар нэгэн хариуцлагын асуудлыг ярих болоогүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг МАН-ын Бага хурал, Их хурлаар ярина. Хурал ирэх сард буюу 20 хоногийн дараа болно. Тэр болтол намыг хагарган бутаргаж, төр захиргааны байгууллагын ажлыг удаашруулан сааруулах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй. Өөрөөр хэлбэл 30 хүн буюу 2/3-оос дээш хүн гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна, 2/3-оос дээш санал гарсан бол хурал тарна гэсэн хоёр л заалт бий. Тиймээс эдгээр гарын үсэг зурсан гээд байгаа манай намын болон АН-ын төлөөлөгчид хуулиа мэдсэн хэрнээ зүгээр л улс төрийн зорилготой шоу хийж байна гэдэг нь илт байна. Өнөөдөр бид улс төр хийх гэж НИТХ-д сонгогдоогүй. Иргэдийн мянга, мянга асуудлыг шийдэх гэж сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй" гэв. Ямартай ч Иргэдийн хурлын дүрэм болоод хууль тогтоомжид ИТХ-ын даргыг огцруулах заалт байдаггүй аж. Харин гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол намын дүрмийн дагуу ёсзүйн хариуцлагын асуудал яригддаг аж.

П.Баярхүү: Бүх зүйл дүрэм журмын дагуу явагдах ёстой

НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүн П.Баярхүү "МАН-ын бүлгийн төлөөлөгчид МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлддөг. МАН дотроо бүтэцтэй, зохион байгуулалттай нам. Хэдийгээр төлөөлөгчдөд бүрэн эрх нь байдаг боловч МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдах ёстой. Бүх зүйл дүрэм, журмынхаа дагуу явагдана. Асуудлыг хэлэлцэхгүй гэж зугтаагүй. Дүрэм журмынх нь дагуу явах ёстой" гэлээ.

Төлөөлөгчдийн хэлж буйгаар гарын үсэг зурсан 16 гишүүн намынхаа бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй гэдгийг хэлж байв. Түүнчлэн хурлын даргыг огцруулах гарын үсэг зуруулах үеэр нэр бүхий зургаан төлөөлөгч бусдад хүч хэрэглэн гарын үсэг зуруулах оролдлогыг ч хийжээ.

Т.Цэрэнноров: Манай намын зургаан хүн гарын үсэг зуруулах гэж хүч хэрэглэсэн

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров “Манай намын нэр бүхий зургаан хүн “Blue sky” зочид буудлын 24 давхарт цугларч намайг утсаар дуудахад нь би очсон. Намайг гарын үсэг зурахыг шаардахад нь “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүсч, тэд надад хүч хэрэглэн миний хүзүүг мушгисан. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. 60 тэрбумын асуудал хуулиар тогтоогдоогүй байхад зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд үндэслэж намынхаа удирдлага руу дайрна гэдэг байж болохгүй зүйл. Энэ асуудлыг эхлээд бүлгийн хурал дээр яах эсэхээ ярилцаж байж шардлагатай гэвэл хуулийн байгууллагад хандана хэмээлээ.

Тэгэхээр НИТХ-ын зарим төлөөлөгч хурлыхаа даргыг ийн огцруулахаар яарч байгаа нь хэний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Өглөөний сонин
С.Уул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Togtoltsoog n AH zohioson 2017-08-23 04:08:46
    ene sundui hulgaich zailaasai durak gej uhsendee sandal shireeteigee zuuraldaad bgaan
  • ЗОЧИН 2017-08-22 04:44:45
    энэ 60 тэрбум гэж яриад байгаа чинь тэгээд хэрэгжээд биелэчихсэн юм уу. Ганц нэг хүний санаа бодорл байсан юм уу. Нэг их сүзртэй асуудал биш шиг л бодогдоод бай...
  • tarav 2017-08-22 02:47:39
    60 ter bumiin luivar MAN-in bodlogo yun baina l daa.Huuliin daguu MAN-iig tatan buulgah heregtei.
  • Bataa 2017-08-22 02:05:19
    Za shaa shaa, tegeed 60 terbumiin bichlegiig bitgii zadal gej bgaa yum u, haashaa yum be,