Шинэ хичээлийн жилд сурах бичгийн үнэ ямар байх вэ
Хичээлийн шинэ жил эхэлэхэд цөөн хоног үлдээд байна. Жилийн жилд эцэг эхчүүд дэвтэр үзэг, дүрэмт хувцас, гутал оймсны асуудлаа хаарайхийн цэгцэлж дуусаад  араас нь сурах бичигийн эрэлд морддог. Сургуулиудад тодорхой тооны номын нөөц байдаг ч түүнийгээ гачигдалтай хүүхдүүдэд голчлон олгодог. Зарим сургуулиуд цөөн хэдэн номоо сугалаа татуулан азтануудад үнэгүй ном олгож, үлдсэн нь өөрсдөө худалдаж авдаг болсон. Цэцэрлэгийн багачууд хүртэл сугалаагаар элсэж байгаа болохоор сурагчдын ном, оюутны билет зэрэгт аз үзэх нь ердийн хэрэг болжээ.

Уг нь Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүүхдүүд сурч боловсрох эрхээр үнэ төлбөргүй хангагдах эрхтэй гэж заасан. Гэвч сүүлийн жилүүдэд  хүүхдүүдийн сурах эрх хамгийн ихээр зөрчигдөх болсон. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээнээс авахуулаад ном сурах бичгийн хүрэлцээ асуудал дагуулж байна. Энэ нь эргээд эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг улам бүр нэмэгдүүлж байгаа. Хэзээнээсээ үнэгүй ном сурах бичгээр хангагддаг байсан  цаг өнгөрч сурагчид үнэтэй ном худалдан авч хэрэглэх болсон юм.  Асуудал ингээд дуусаагүй бөгөөд  жил ирэх  бүр сурах бичигийн үнэ нэмэгдэж эцэг эхчүүдэд нэрмээс болдог. 

Тэгвэл энэ жил сурах бичигийн үнэд өөрчлөлт орохгүй гэдэг таатай мэдээг яамнаас  дуулгалаа. Тодруулбал, БСШУСЯ-аас энэ жил сурах бичгийн үнэ нэмэгдэхгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь яамнаас найман компанил тендерийн эрх өгчээ.  Эдгээр хэвлэлийн компаниуд аймагт байрлах гэрээт борлуулагчдаараа дамжуулан орон нутагт сурах бичгийг хүргүүлж байгаа бол зарим компаниуд өөрсдийн санаачилгаар шуудангаар сурах бичгийг хүргэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Ингэснээр сурах бичгийн үнэд хөөрөлт орохгүй гэж үзэж байна.
 
 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоогоор 140 гаруй нэр төрлийн сурах бичиг ашиглаж байна. Эдгээрээс дунд ангид 39, бага ангид 38 нэрийн сурах бичиг ашиглаж байгаа юм.
 
Энэ хичээлийн жилд бага ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэж, орон нутагт хүргүүлжээ. Харин дунд, ахлах ангийн хувьд шинэчлэх шаардлагатай 45 нэрийн сурах бичиг байгаа аж. Шинэчлэгдэх шаардлагатай сурах бичгүүд хэвлэгдээд, ирэх есдүгээр сард ЕБС-д нийлүүлэгдэх юм байна.

Дашрамд дуулгахад өнгөрсөн хичээлийн жилд  сурах бичгийн дундаж үнэ 2720 төгрөг байсан. 5200-6200 төгрөгийн үнэтэй казак хэлний ном хамгийн үнэтэйд тооцогдож байсан бол 1300-1500 төгрөгийн үнэтэй ном ч байсан юм. 
Б.Сансар
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.