Агуу “Линкин Парк”-ийг Монголд мэдрүүлнэ
Их хотын эрч хүчтэй цоглог залуустаа зориулан 8 дугаар сарын 26-нд “Хар сувд” хөлөг онгоцонд Монголын анхны РепРок хамтлаг болох “The Quint” тэнгэр ниргэж, газар доргиосон рок хөгжмийн гайхамшгийг толилуулахад бэлэн болжээ.  Монголд урд өмнө нь ийм тоглолт болж байгаагүй гэдгийг уншигч та сайн мэднэ. “The Quint” хамтлагийнхан агуу Linkin Park, Limp Bizkit-ийн хит дуунуудыг амьд хөгжимтэй РепРок, Ну метал чиглэлээр дуулан рок хөгжим сонирхогчидтойгоо нэгэн үдэш бут авахаар зэхэж байгаа ажээ. 


Тус хамтлагийн хувьд анх 2003 онд ШУТИС-ийн дэргэдэх “Эрчим” хамтлаг нэрээ өөрчлөн “Рок Кет” нэртэй хамтлагийг байгуулан уран бүтээлээ цэвэр рок, метал чиглэлээр туурвиж эхэлжээ. Улмаар 2005, 2006 оны амьд хөгжмийн “Playtime” наадамд дэлхийн алдарт “Linkin Park”, “Limp Bizkit”, “Pantera”, “Ektomorf” хамтлагуудын хит дуунуудыг коверлон дуулснаар амжилттай оролцож байсан. Харин 2007, 2008, 2009 онуудад “Хуучны Тамга” нэртэйгээр тус наадамд оролцож байсныг рок хөгжим сонирхогч залуус сайн мэдэж байгаа байх. Тэгвэл өнөөдөр тус хуучны гишүүд нэгдэн РепРок чиглэлээр цоо шинээр уран бүтээлээ эхлүүлээд байна.

“The Quint” хамтлаг “Урагшаа” хэмээх эрч хүчээр дүүрэн амьсгалах дууны клип нь залууст хүрч эхэлсэн. Түүний дараагаар “Хүн”, “Монгол”, “Цор ганц кадр” дуунуудаа РепРок сонирхогчдод ээлж дараалан хүргээд байгаа юм. РепРок урсгалын онцлог агуулга нь амьд хөгжим дээр үглэж дуулан, орчин үеийн хэв маягийг агуулдгаараа бусад урсгалаас ялгардаг аж. 
 
 
Амьд хөгжим сонсдог, сонирхдог хэн бүхний сайн мэдэх Linkin Park, Limp Bizkit зэрэг дэлхийн алдарт хамтлагуудын олонд танигдсан, чихэнд хоногшсон гайхалтай дуунуудын Cover Night-д та бүхнийг хүндэтгэлтэйгээр урьж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.