Бодлогын хүү ганцаардав
Өнгөрсөн сарын сүүлчээр мөнгөний бодлогын хүү 1.5 хувиар чангарч 12 хувьд хүрсэн. Харин тэр үед эрчээ аван цойлж байсан ам.долларын ханш одоог хүртэл суларсангүй. Бодлогын хүү чангарсан өдөр буюу долдугаар сарын 30-нд арилжааны банкууд нэг ам.долларыг 1858 төгрөгөөр авч 1879 төгрөгөөр зарж байжээ. Харин тэр өдрийн хаал­тын ханш 1870 төг­рөг байсан хэмээн Төвбанкны цахим хуудаст тэмдэглээстэй байна.

Уг нь бодлогын хүүг өсгөснөөр инфляцийн төвшин, валютын ханш сулрах сайн талтай хэмээн албаны хүмүүс хэлж байсан. Гэтэл бодит хөрсөнд буухдаа эсрэгээр үйлчилсэн бо­лолтой. Тодруулбал, энэ сарын зургаанд ам.долларын хаалтын ханш 1874.73 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн байдлаар /12.00 цагийн үед/ ам.долларыг 1870 төгрөгөөр авч, 1884 төгрөгөөр зарж байв. Эндээс харвал бодлогын хүүгийн өссөн өөрчлөлт эдийн засагт эерэг нө­лөөлөл үзүүлэх нь салхинд хийсчих вий гэх болгоомжлол байна.

Монголбанк төгрө­гийн ханшийг сулархад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн чичилж байсан нь саяхан. Харин тэд хүмүүсийн хүслийг бие­лүүлсэн ч, санасаар бол­сонгүй.  Хатуу бодлого баримталвал маргааш нь л эдийн засаг сэргэж, бүх зүйл сайхан болох төсөөлөл зарим хүнд байсан. Тиймээс  эх­ний алхмыг Төвбанк хийлээ, дараагийн алхмыг нь хэн хийх вэ.

Эдийн засгийн хүнд­рэлд нөлөөлсөн хоёр хүчин зүйл бий гэлцдэг. Түүний нэг нь мөнгөний бодлогын хүүг чангалах юм. Харин нөгөө нь хө­рөнгө оруулалт, гаднаас орж ирэх валютын урсгал. Тиймээс бага ч атугай чангарсан төгрөгийг дэм­жихээр ам.доллар Монгол Улс руу урсах гарцыг нээх алхамыг хийх цаг болжээ.

Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.