Саудын Арабтай хамтарсан махны үйлдвэр барих чиглэлээр ажлын хэсэг байгуулахаар боллоо

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч /2017.08.22/ уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Саудыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн зорилтын талаар товч мэдээлэл өгөв.

 

Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газраас  хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт  “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” уриан дор “Мах сүүний анхдугаар аян”,  “Үйлдвэржилт 21:100”, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх  зэрэг томоохон хөтөлбөрийг  хэрэгжүүлэн ажиллаж байна.  “Мах, сүүний  анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж эхэлснээс хойш олон ажил хийж байгаагийн нэг нь махны экспортыг нэмэгдүүлэх юм.  Монгол Улс Саудын Араб Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа. Манай Улс мал, мах экпортлох асар их нөөц бололцоотой орон. Монгол Улс жилд дунджаар  150.4 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоолол бий.  Манай улсын нийт малын тоо өнгөрсөн оны байдлаар 61.5 сая толгойд хүрсэн. Өнгөрсөн онд 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн ОХУ, БНХАУ руу экспортолсон. Хөрш орнуудын зах зээлийн эрэлт нь гол төлөв бод малын мах  байдаг.  Харин манай улсын нийт малын 85 орчим хувийг бог мал эзэлдэг. Тиймээс хонь,ямааны мах гуравдагч орнууд руу экспортлох нөөц бололцоо байгаа учир бог малын махны экспортийн  чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан махны үйлдвэр байгуулах  сонирхолтой байгааг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дурьдав.

Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд “Манай улсын хувьд махны хэрэглээ өндөр улс. Хамтарсан махны үйлдвэр байгуулах талаар судалж хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай байна”  гэдгийг хурлын үеэр онцоллоо.

Хуралдааны төгсгөлд Саудын Арабын Хунтайж Абдулла Бин Абдулрахман Бин Абдулазиз Аль Сауд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг өөрийн улсад албан ёсны айлчлал хийхийг урьж, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-10-16 03:43:04
    Tartagtaa tulsan guagchin thig olon nvdeer sharaichilj xariinxanaas guixaas ooriig medexgvi mongol neriig gutaasan xvn svgnvvd dald oroosoi ???
  • иргэн 2017-08-22 10:48:14
    ажил хэрэгч санал тавьсан байна манайхан шиг суржин нэртэй хетелбер гэж цаас яриагуй байна