Солонгосын хоёр дахь дайн Азийг хамарч мэднэ

Нью-Йорк Таймсын саяхны нэгэн судалгааны дүнд Хойд Солонгос цэргийн үйл ажиллагаа хийх магадлалтай гэсэн мэдээлэл илэрчээ. Тэгвэл Хойд Азийн газар зүй үүнийг ийн тайлбарлажээ. Солонгосын дайн энхийн хэлэлцээргүйгээр дууссанаас хойш 60 илүү жил өнгөрөөд байхад хойгийн асуудал хоёр талын дунд хавчигдсан хэвээр үлдсэн билээ. Өмнөд Солонгосын цэргийн хүчин АНУ-тай эвсэж, Хойд Солонгосын сая гаруй цэргийн эсрэг дайтсан хэвээр. Хурцадмал байдал арай ядан “бүдгэрч” байтал өнгөрсөн даваа гаригт АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт, Ким Чен Уны зэвсгийн туршилт нэгэн зэрэг эхэлсэн нь хоёр талын бас нэгэн мөргөлдөөний эхлэл байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.



Хоёр Солонгосын дайн нь 1950 оны зургадугаар сарын 25-наас 1953 оны долдугаар сарын 27-ны хооронд болсон юм. Хоёр Солонгосын аль аль нь нийт Солонгосыг өөрийн удирдлага доор нэгтгэх зорилготой байв. Өмнөд Солонгосыг АНУ ба өрнөдийнхөн, Хойд Солонгосыг ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж байсан билээ. Энэ дайн Хүйтэн дайны үеийн хамгийн том дайн байлаа. Хойд Солонгос хэдэн арван жилийг их бууны цэнэг бүтээхэд зориулсан хэмээн Жон Хопкинсын их сургуулийн шинжээч Жосеф Бермудез хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хойдуудыг “галзуу галдагчид” хэмээн нэрийдсэн юм. Учир нь энэ цаг үед энэхүү зэвсэг нь олон мянган хүнийг хөнөөх, олон зуун байгууламжийг устгах хор хөнөөлтэй билээ. “Хэрэв энэ бүх их бууны цэнэгийг хотын дунд хэсэгт унагах юм бол хэзээ ч итгэмээргүй асар их хөнөөлийг бид мэдрэх болно. Хүмүүс зөвхөн дэлбэрэлтээс болж амиа алдахгүй, чулуулгийн хэлтэрхий, элдэв осол аваараас болж нас барах болно” гэж Бермудез хэлж байна.

Дэлхийн II дайнаас хойш Өмнөд Солонгос болон Япон улсууд АНУ-ын холбоотон болж, аливаа аюул заналаас сэргийлэхэд хүчин зүтгэж байна. 80 гаруй мянган цэрэг хоёр улсын хооронд, мөн АНУ-ын газар нутаг болох Гуамын арал дээр алба хашиж буй. Тэгвэл энэ зуур Ким анхны тив хоорондын пуужингийн туршилтаа өнгөрсөн сарын 4-нд амжилттай туршсан юм. Гуамын агаарын баазад бөмбөгдөгчүүд, пуужингаас хамгаалах систем байрладаг аж. Гуамын баазаас Солонгосын хойг хүрэхэд уг онгоц хоёр цаг зарцуулдаг ажээ.


Зууны мэдээ
Ж.Цогзолмаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ambrosia 2017-08-31 16:22:19
    harhaas hoit solongos bol hytdiin 1 shatriin huu . harin omnod n USiin bool shdee
  • иргэн 2017-08-23 04:51:37
    аливаа дайн самууны анхдагч ану юм биш уу ирак аффакнистан сири одоо хоер солонгос венесуэл гм бугдэд нь ану л хушуу хуруу дурээстэй бна шуудээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах