Монголын газрын зургийн асуудлаар эрдэмтэд чуулна

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургууль, Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал”олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 24-нд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт зохион байгуулна.
Хурлыг зохион байгуулахад Монгол Улсын Архивын Ерөнхий газар хамтран оролцох юм.

Дөрөв дэх удаагийн тус хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС, МУБИС, Ховд Их сургууль, ЦЕГ-ын Төв архив, “Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг”, “Монмэп” компани, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Васэда Их сургууль, БНПУ-ын Варшавын Их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, ОХУ-ын Буриад Улсын Их сургууль зэрэг 5 орны 12 байгууллагыг төлөөлсөн 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны үр дүнгээ танилцуулж, шинэ баримт мэдээлллийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулна.

Энэ удаагийн хурал нь Монгол улс болон гадаад улс орнуудад хэвлэгдэн гарсан Монголын газрын зургууд, тэдгээрт туссан газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлал, утга зүйн судалгаа хийх, хэрэглээний уламжлалыг тодруулах, монголчуудын түүх, соёлын нэн чухал өв болсон газрын зургийн цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэхэд эрдэмтдийн анхаарал, хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

Хурлын үеэр Архивын Ерөнхий Газраас “Газар -Улсын үндэс” үзэсгэлэн гаргаж Монгол улсын Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй газрын зургуудаас сонирхуулах аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.