Хөшигийн хөндийн хурдны замын бүтээн байгуулалт 44 хувьтай байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилтай танилцжээ. Тэрбээр зам, барилгын ажлыг эрчимжүүлж, батлагдсан график төлөвлөгөө, стандартын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг өгчээ.

Тус 32,2 км хурдны авто зам нь 32,5 метр зорчих хэсгийн өргөнтэй, 2 урсгал 6 эгнээтэйгээр баригдаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь зааглагдсан тус бүр нь 3 зорчих зурвастай байхаар төлөвлөж барилгын ажил батлагдсан графикийн дагуу нийт 44.1% -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Барилгын ажлын талбайд өнөөдрийн байдлаар нийт 667 хүн ажиллаж байгаа бөгөөд 420 Монгол, 204 Хятад ажилчид байгаа талаар албаныхан мэдээллээ. Мөн нийт 249 ширхэг техник, тоног төхөөрөмжөөс гадна 500 тн/цаг хүчин чадалтай асфальт бетон завод, 2 иж бүрдэл хээрийн лаборатори ажиллуулж, стандартын дагуу автозамын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа талаар төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээллээ.

Барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын 4-р товчоо групп, туслан гүйцэтгэгчээр “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК тус тус ажиллаж байгаа аж.







Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эгэ 2017-08-23 15:41:53
    эгэ л мөнгө хулуух шантааж болж байна даа. даланг нягтруулсан нь нүд хуурсан ажил
  • ЗТЯ БАТЭРДЭНЭ 2017-08-23 13:23:01
    ГАНБАТ БАЯРЦОГТ ХОЕР ТИВ АЛГАСАН НАМ АЛГАСАН ДАМНУУЛЖ ИДЭЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУД МАНАН БУЛЭГЛЭЛ
  • Sain b na  2017-08-23 09:14:16
    Olzii buyan ni delgereh boltugai !!!