Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын нээлт боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Урлаг солилцооны нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг зохион байгуулж байна.

Тус наадмын тэргүүн хэсэг “Монгол туургатан” уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж БНХАУ-ын ӨМӨЗО-нд Монгол Улсаас 180 хүүхэд оролцсон юм.

Энэ удаагийн наадамд уран бичлэг, уран зураг, баримал-сийлбэр, чимэглэх урлагийн төрлөөр БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд найрамдах Болгар Улс, Монгол Улс гэсэн 4 орны  354 хүүхдийн  нийт 360 гаруй бүтээлээр үзэсгэлэн гарч нээлтийн ажиллагаа нь боллоо.

Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь хүүхдийн авьяас чадвар ,бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, зан заншил, өв соёлыг сурталчлах хүүхдийн хүсэл тэмүүлэлийг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.