“Уул уурхайн маргаан зохицуулах тухай хуулийн төсөл” боловсруулна гэлээ
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын  Олон улсын нарийн бичгийн дарга нарын газрын  төлөөлөгчид, Ази тивийн бүсийг хариуцсан захирал Воутер Бистервос, Харилцаа холбооны асуудал эрхэлсэн захирал Андрес Кракенес нарыг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.
 Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон улсад мөрдөгдөж байгаа олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын арга туршлагаас солилцохын сацуу хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ил тод бус хаалттайгаас болж иргэд, компани хоёрын дунд маргаан дэгддэг. Тиймээс  “Уул уурхайн маргаан зохицуулах тухай хуулийн төсөл” боловсруулж өргөн барихаар судалгаа хийж буйгаа онцлов.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.