Солонгос улсын иргэн зөвшөөрөлгүй загасчилж байсныг илрүүлэв
“Sunjin grand” зочид буудалд байрлах “Keumjandi” рестораны эзэн Жу Ман Хээ гэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээний загас барьж байсныг албаныхан үйл дээр нь илрүүлсэн байна. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу МХЕГ, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, Жу Ман Хээ нарын загасчилалын эд зүйлс болон барьсан загасыг нь хураан аваад байгаа аж.

Түүнийг барьсан загасаараа “Keumjandi” ресторанд хоол хийдэг байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байсан. Энэ талаар МХЕГ-аас тодруулахад “Солонгос улсын иргэний барьсан загасыг лабораторид шинжлүүлэхээр өгсөн байгаа. Хар тугалганаас эхлээд хорт бодис байна уу эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдэх боломжтой. Гэхдээ бохирдолтой газраас загас барих нь эрсдэлтэй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй болов уу. Чухам Солонгос улсын иргэн барьсан загасаа хоол хүнсэнд хэрэглэж, ашиг олсон эсэхийг Цагдаагийн байгууллага тогтоох байх” гэв.

Ер нь хязгаарлагдаагүй хугацаанд зохих зөвшөөрлийн дагуу загас барихыг аль улсын иргэдэд зөвшөөрдөг. Гэвч Жу Ман Хээ нь зохих зөвшөөрөлгүйгээр их хэмжээний Цулбуур болон Булуу цагаан барьсан байжээ. Хэрвээ зөвшөөрөлгүй засаг барьсан тохиолдолд тухайн загасны нэг бүрийн үнийг хоёр нугалж төлүүлэх арга хэмжээг авдаг байна. Цулбуур загасны хувьд 19000 төгрөгийн үнэтэй. Харин Булуу цагаан загасны хувьд 13000 төгрөгийн үнэтэй гэж албаны хүн мэдээллээ.


Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааа 2014-08-10 11:45:25
    арга нь улам нарийсна.хууль зөрчсөн юм чинь албадан гаргах нь зөв.
    182.160.38.205
    Мэдэгдсэн Хариулах
  • bagi 2014-08-10 03:49:49
    zailuul naadhaa mani met ni gants zagasnaas bolj ih l yum boldogdd naadhaa yaj arga hemjee awsniig ni sain medeeleed bai
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-08-09 04:08:43
    Хэд ч хамаагүй нугалаад төлүүл,
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах
  • albadan gargoo 2014-08-09 02:18:14
    albadan gargoo, mongoloos zailuul
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • албадан гаргая 2014-08-08 08:22:13
    торгуулийг нь төлүүлээд наад нөхрөө албадан гарга. ресторанд нь эхний ээлжинд сануулга өгье, дахин алдаа гаргавал Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хураая
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах