Аваргуудын лигийн сугалаа явагдана
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн 2017-2018 оны шинэ улирал эхлэхэд бэлэн боллоо.  Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 00:00 цагаас  хэсгийн сугалаа явагдах гэж байна. Энэ тэмцээний сонгон шалгаруулах шатнаас 10 баг гарч ирсэнээр  дэлдэн чихтийн төлөө өрсөлдөх 32 багийн нэр бүрэн тодорч дууссан. Тэгвэл хэсгийн сугалааны сагсанд багууд хэрхэн хуваагдсаныг танилцуулж байна.

Сагс 1: “Реал Мадрид” Испани, “Байерн Мюнхен” Герман, “Челси” Англи, “Ювентус” Итали, “Бенфика” Португал, “Монако” Франц, “Спартак Москва” ОХУ, “Шахтер” Украин.

Сагс 2: “Барселона” Испани, “Атлетико” Испани, “ПСЖ” Франц, “Боруссиа Дортмунд” Герман, “Севилья” Испани, “Манчестер Сити” Англи, “Порто” Португал, “Манчестер Юнайтед” Англи

Сагс 3: “Наполи” Итали, “Тоттенхэм” Англи, “Базель” Швейцарь, “Олимпиакос” Грек, “Андерлехт” Бельги, “Рома” Итали, “Бешикташ” Турк, “Ливерпуль” Англи.

Сагс 4: “Фейеноорд” Голланд, “Марибор” Словен, “РБ Лейпциг” Герман, “ЦСКА” ОХУ, “Карабах” Азербайжан, “АПОЭЛ” Кипр, “Спортинг” Португал, “Селтик” Шотланд тус тус багтжээ.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.