Шатахуун түгээх станцуудыг аюулгүй байдлаа хамгаалахыг анхаарууллаа
Энэ сард Шатахуун түгээх станц /ШТС/ дээрэмдсэн хоёр ч хэрэг гарсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс илрүүлэн, бүлэг гэмт этгээдүүдийг саатуулаад байгаа аж. Тодруулбал, энэ сарын 7-ны 02:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10, 14 дүгээр хороонд байрлах “Мон-Суль” ШТС-ыг, наймдугаар сарын 18-ны 05:40 цагт “Сод Монгол” ШТС-ыг тус тус дээрэмджээ. Бүлэг гэмт этгээдүүд дээрх ШТС-уудад нүүрээ маскаар далдлан нэвтэрч, түгээгчдэд хутга тулган сүрдүүлж, сандал дээр хүлж орхиод, орлогынх нь хоёр сая 500 мянган төгрөг, камерын бичлэг хадгалах процессорыг авч зугтжээ.

Энэ гэмт хэргийг Төв аймгийн Зуун мод сум тавдугаар багт оршин суух иргэн Б 20 настай эрэгтэй, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 22 настай Ө, Төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар багт оршин суух 22 настай Х нар бүлэглэн дээрэмдсэн байна. Гэмт этгээдүүдийг Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар илрүүлэн ийн шалгаж эхэлжээ.  

Цагдаагийн байгууллагаас 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг ШТС, байгууллагууд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, камерын хяналтыг сайжруулж бичлэг хийх төхөөрөмжийг нүдэнд ил өртөхгүй газар хадгалах болоод бэлэн мөнгө болон орлогоо зориулалтын сейфт хадгалж хэвшихийг анхааруулав.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.