Наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допинг илрээгүй гэв
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын шөвгийн 16 бөх болон сур харваачдаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу гарчээ.

БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгдсэн байна.

Энэ тухай албан бичгийг  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд Допингийн эсрэг үндэсний төвөөс танилцуулжээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.