Нойргүйдэл, уналт таталт өвчин нэмэгдэж байна гэв
Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс “Нойргүйдэл ба эпилепси” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Энэ хурлаар нойрны өвчнийг эпилепсийн уналт таталтаас хэрхэн ялган оношлох, нойрны үеийн амьсгал түгжигдэх хамшинжийн оношилгооны ач холбогдол, уналт таталтын орчин үеийн менежмент зэрэг сэдвүүдээр Монгол, ХБНГУ, БНСУ, Япон улсын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Хурлын үеэр өнөөгийн нийгэмд мэдрэлийн өвчин эмгэг, ялангуяа нойргүйдэл, уналт таталт өвчин ихсэх хандлагатай байгаа тул мэдрэл судлалын чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд салбарт анагаахын бусад салбарын эмч мэргэжилтэн, эрдэмтэдтэйгээ нэгдэж багаар ажиллаж хэрэгтэй байгааг албаныхан хэлж байв.
 
Б.Сансар
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.