Оюуны тамирчид Ази тивийн хошой аварга боллоо

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд  хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгуулжээ.

Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангиллын дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарсан байна.

Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр болжээ. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийн #2 Иоханнес Маллов, #6 Симон Рейнхард нарыг ихэр тамирчид болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялж олныг гайхшруулжээ. Мөн өсвөр насанд Олон Улсын Мастер Э.Лхагвадулам, бага насанд Б.Ариунбилэг нар  аваргалжэээ.

Ийнхүү Монголын оюун ухааны академийн тамирчид оюуны спортын 44 дэх тэмцээндээ амжилттай оролцож, нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.











Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баяраа 2017-08-28 11:35:38
    Бахархаж байнаа. Генээ улам цэвэрхэн хадгалаарай хүүхдүүд минь
    202.9.40.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-28 09:20:54
    Баяр хүргэе Монголчууд оюуны хүч өндөртэй шүү.
    183.177.98.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-28 08:12:34
    Ямар мундаг хүүхдүүд бэ. Баяр хүргэе.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • mundag yum aa 2017-08-28 08:00:58
    heleh ug alga daa.MONGOL HUN UHAANTAI BAINAAA.
    123.152.209.176
    Мэдэгдсэн Хариулах