Улаанбуудайн ургалтын байдал Дорнодын нутгаар муу байна

Наймдугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байна. Улаанбуудайн ургалтын байдал Увс, Сэлэнгэ, Дархан-Уулын тариалан бүхий нутгаар хэвийн, Төв, Дорнодын нутгаар муу, бусад нутгаар дунд үнэлгээтэй байгаа юм. Улаанбуудайн өндөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар 54-78 см, бусад тариалан бүхий нутгаар 34-42 см байна.

Мөн төмс тариалсан ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шат явагдаж байгаа бөгөөд ургалтын байдал сайн байна. Харин Сэлэнгийн урд сумд, Баян-Өлгий, Төвийн зарим нутгаар баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатандаа байгаа бөгөөд ургалтын байдал дунд үнэлгээтэй байгаа юм.

Есдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө хүйтрэх төлөвтэй байна

Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн эхээр түр зуурын бороо, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.