Тусгай хамгаалалттай газруудад бартаат замын 15 автомашин хүлээлгэн өгөв
Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө. Тодруулбал, Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-нд  хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Улсын тусгай хамгаалалттай нутгийн Отгонтэнгэр, Хан Хэнтий, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны Хөндий, Тарвагатай нуруу, Хангайн нуруу, Хустай нурууны байгалийн цогцолборт газар зэрэг 11 хамгаалалтын захиргаанд Land Cruiser маркийн 15 автомашин хүлээлгэн өгөв.


Уг үйл ажиллагаанд  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Гласс, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “ХБНГУ-аас хэрэгжүүлж буй Хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг нь Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгуудад хөрөнгө санхүүгийн бодитой тусламж үзүүлж байгаагаараа онцлог юм. Төслийн  хүрээнд  Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах,  мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын  хэвийн ажиллах нөхцлийг хангах,  Орчны бүсийн хөгжлийг дэмжих, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн загвар бий болгох чиглэлээр олон талт үйл ажиллагааг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. Монгол орны  тусгай хамгаалалттай газруудын хамрах газар нутгийн хэмжээ том,  хүрч ажиллахад бартаа саад ихтэй, дэд бүтэц  харьцангуй муу хөгжсөн зэрэг онцлогтой учраас хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг  чанартай гүйцэтгэхэд  туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл юунаас чухал байсан билээ. Хамгаалалтын захиргаадад ийнхүү хамгийн сүүлийн загварын Land Cruiser маркийн автомашинууд олгосноор  тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар  хариуцсан газар нутагтаа богино хугацаанд бүрэн хүрч ажиллах  боломж бүрдэж, ТХГН-т гардаг аливаа зөрчлөөс  урьдчилан сэргийлэх,  хууль бус ажиллагааг газар дээр нь таслан зогсооход чухал  хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.









Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээээээ халаг 2017-08-28 16:25:53
    хулгайчдаа дэмждэг ЗГ энэ дэлхийд монгол ганц: Дэлхийн гайхамшигт ормоор юм байх
  • зочин 2017-08-28 14:20:49
    санал нэг байна богд уул туул голоо хамгаалж чаддаггуй боажя ыг татан буулга энэ олон хурдан машин хулгайн ан модны хулгайд л ашиглагдах байхдаа
  • иргэн 2017-08-28 14:17:33
    богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар бодоход юугаа хамгаалж байгаа юм бэ харин ч хулгайн ан модны хулгай л хийдэг байх хулгайчид хурдан уна...