Авто худалдааны захуудыг нүүлгэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж буюу авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Сүхбаатар дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан. Мөн техникийн захууд болон авто худалдааны захуудыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах  “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрүүлэх, судалгааны ажил хийж шийдэл гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн судалгаагаар нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж байгаа 105 иргэн, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй 34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа. “Да хүрээ”, “Мануул трейвэл”, “Дөрвөн өлзий” зэрэг зах “Авто худалдааны цогцолбор”-т төвлөрөх үйл ажиллагааг эсэргүүцэн шүүхийн байгууллагад хандсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд явж байна” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-09-02 05:43:24
    OGOOMOR zahaa nuulgeechee..Batuul nuulgej diileegui ..odoo MAN nuulgeechee
  • Er 2017-08-31 06:10:29
    100ailiig nuulgeechee
  • ganaa 2017-08-30 16:03:30
    кюкүшү гийн баруун талд 10р хороолол орох замд байдаг машины зах ч юм уу зогсоол ч юм уу хэдэн машиныг нүүлгээч ээ.
  • зөв ажил 2017-08-30 00:15:12
    ДА хүрээ захын ойролцоо амьдардаг хүмүүс хортой нөхцөлд амьдарч байгаа. ХОРДСОНОО ТОГТООЛГОЖ эмчлүүлэх мөнгөө ДА хүрээ захын захиргаанаас нэгдсэн журмаар шаард?...
  • irgen 2017-08-29 16:08:03
    Er n niislel hotiinhoo tuvd iim zahuudtai gazar manaihaas oor bhgui.
    66.181.187.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн сонгогч 2017-08-29 15:33:44
    zuv zuv, Odoo harin Narantuuliig hitiin zvvn talruu yaraltai nvvlgeechee, Naran tuul nvvbel hotiin zamiin tygjee ogtsom bagasna shvv!
  • Zochin 2017-08-29 13:20:25
    100ailiin barilgiin matrieliin delguuruudiig bad nuulgie
  • угшигч 2017-08-29 11:40:21
    Да хүрээ зах байсан газрыг эрүүлжүүлж орон сууцны барилга бариач ээ
  • Иргэн 2017-08-29 10:54:13
    105 баячуудын эрх ашгийг хамгаалж өчнөөн мянган иргэдийн эрүүл мэндийг хохироох нь зөв үү???