ОХУ-ын хоригоос болж европын холбооны улсууд 12 тэрбум еврогийн алдагдал хүлээнэ
ОХУ-ын Украйнд явуулж буй бодлогыг АНУ болоод Европын холбооны улсууд ихээхэн эсэргүүцэж хориг арга хэмжээ аваад байгаа билээ. Энэхүү хориг арга хэмжээнээс болж ОХУ-ын хэд хэдэн компаниуд дампуурлаа зарлаж нөхцөл байдал хүндэрч эхлээд байгаа. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хариу хориг тавьж эхэлсэн. Тодруулбал АНУ, Европын холбооны улсууд болон Канад, Япон, Австралиас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд оруулахгүй байх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Хориг арга хэмжээ хувь хүмүүст ч хамаарах аж.  Мөн Оросын В.Путин жагсаалтад багтсан бүтээгдэхүүний үнийг Оросын зах зээл дээр үнийн өсөлтөд өртөхгүй байлгах даалгавар өгсөн гэнэ. Тэрээр энэхүү тушаалаа Орос улсын аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготой гэж мэдэгдсэн байна. 

ОХУ-ын энэхүү хоригоос европын холбооны улсууд ихээхэн алдагдал хүлээх эрсдэлтэй аж. Шинжээчдийн үзэж байгаагаар европын холбоо 12 тэрбум еврогийн алдагдал хүлээх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн европын холбоог ОХУ-д хориг тавь хэмээн шаардаж байсан АНУ ч мөн адил нэлээд хэмжээний алдагдал хүлээнэ хэмээн  шинжээчид үзэж байна. ОХУ-ын хориг нэг жилийн хугацаатай юм.  Дашрамд дуулгахад Оросын иргэд ерөнхийлөгч Путины явуулж буй бодлогыг дэмжиж байгааг  саяхан явуулсан судалгааны дүн харуулжээ.  В.Путины рейтинг иргэдийн дунд нэлээд өссөн ажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Demjigch 2014-08-18 11:08:11
    Аавын сайн хүү. Так и держать.
  • Mongol hun 2014-08-11 00:22:45
    Udirdagchiin zurhend eh oron tsohilj sudsand ni ard tumen ni lugshihiin tsagt uls oron ayandaa hugjinu
  • Зочин 2014-08-09 13:04:40
    Эд нар ард иргэдээс яаж татвар авч өөрсдөдөө зарцуулахаа бодно уу гэхээс ийм юм бодох эрлийзүүд биш
  • Дорж 2014-08-09 04:49:22
    Путин-Молодец.... Ийм л хүн Монголд хэрэгтэй байгаа юм даа.. Юууун Эбээ...............
  • Зочин 2014-08-09 04:13:43
    Энэ явдалыг ашиглаж монгол сүүхээтэй бол мал малын гаралтай бүтээгдэхүүн цаашлаад бусад бүх төрлийн зүйлээ орос ах нарт зарж улс орноо хөгжүүлж сайхан амьдрах цаг монголд тохиож байна. Үүнийг ОХУ ерөнхийлөгчийн айлчлалаар ярих хэрэгтэй байна.