"Итгэл найдвар, Боломж Улаанбаатар" марафон гүйлтийн тэмцээнийг есдүгээр сарын 9-ний бямба гарагт болно. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд энэхүү марафонд нийт 3052 хүн гүйж, 10 мянга гаруй дэмжигч, сайн дурын ажилтнууд оролцож, 32 хувийн болон төрийн байгууллагууд мөнгөн болон бусад хэлбэрээр хандив өгч, дэмжин хамтран ажилласан юм.

Энэ жилийн хувьд "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017" марафонд 5500 гүйгч, 10 мянга гаруй оролцогч дэмжигчид, 460 гаруй сайн дурын ажилтнуудыг хамруулахаар төлөвлөөд байгаа аж.

Тус марафоныг зохион байгуулах болсон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх улмаар тэдний өөртөө итгэх итгэл, урам зоригийг нэмэгдүүлэх зорилготой хэмээн "Ахиллис Монгол" ТББ-ын хамт олон юм.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.