Боловсролын сайд аа, өдөр өнжүүлэх төвүүдэд стандарт хэрэгтэй байна

Хоёрхон хоногийн дараа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Үүнтэй зэрэгцэн эцэг эхчүүдэд тулгардаг нэг асуудал бол бага ангийн хүүхдээ сургуульд нь хүргэж, буцааж авах. Эцэг эхчүүд болгон хүүхдийнхээ ойролцоо ажлын байртай байна гэж байхгүй. Ажлынхаа дундуур хүүхдүүдээ сургуульд хүргэнэ, очиж авна гэдэг ч бас бүтэшгүй асуудал. Иймээс ихэнх эцэг эхчүүд хэзээнээс ч юм борооны дараах мөөг шиг олширсон өдөр өнжүүлэхэд хүүхдээ даатгадаг.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудыг тойрон орон сууц, хонгил, нийтийн байр гээд байж болохоор бүх л газрыг сонгон өдөр өнжүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Иймээс өдөр өнжүүлэх төв олдохгүй гэж санаа зовох юмгүй. Энэ төвийн зорилго бол бага ангийн сурагчдын даалгаврыг хийлгэж, эцэг эхчүүдийг нь иртэл халамжлан хүмүүжүүлэх үүрэгтэй. Сарын төлбөр ч бага биш. Ихэнх өдөр өнжүүлэх төвүүд сарын 180-250 мянган төгрөгийн ханштай. Сургуулиуд хүүхдээ арайхийж багтааж гурван ээлжээр хичээллэж байгаа учраас хичээлийн бус цагаар сургууль дээр хүүхдэд давтлага авна гэдэг үлгэр. Иймээс өдөр өнжүүлэх төвүүд шинэ бизнес болон хөгжсөөр нэлээдгүй жилийн нүүрийг үзэж байна.

Яг одоогоор энэ төвүүдэд стандарт байхгүй. Стандарт байтугай хариуцах, шалгах, хянах байгууллага ч байхгүй. Боловсролын салбарын нэгэн хоосон орон зайг нөхөж байгаа учраас ч юм уу эцэг эхчүүдэд өөр сонголт байхгүйгээс үүдсэн үү ямар байсан энэ төвтэй холбоотой гомдол мэдээлэл нэг их газар авдаггүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх төвүүд зөвхөн сурагчдын даалгавар хийлгэх үүрэг хүлээдэг. Тэтгэвэрт суусан багш нарыг бизнес ч гэж нэрлэдэг. Энэ төвүүд ногоотой шөл, бууз, ороомог голдуухан өгч хүүхдүүдийг хооллож өдрийг аргацаадаг. Өөр үүрэггүй. Нэмэлт хөтөлбөр, сургалтын талаар ярих ч юм биш. Олон улсад үүнтэй адилхан төвүүд тодорхой хууль, эрх зүйн орчин, боловсролын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж байгаа. Бүр зарим нь боловсролын салбарын нэг хэсэг хэмээн үзэн, салбарын яам нь хичээлийн хөтөлбөрийг нь боловсруулж, чиг үүргийг нь тодорхойлж өгдөг байна.

Гэтэл манайд энэ төвүүд хариуцах эзэнгүй, ямар нэгэн стандартгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд бага ангид зөвхөн уншиж бичиж сурдаггүй. Харин сурах арга барил эзэмшиж, сурах арга хэвшил нь тогтож, бусадтай хамгийн ихээр харилцаж, нийгэмшиж эхэлдэг тухай судлаачид дуулгадаг. Гэвч өдөр өнжүүлэх төвүүд энэ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Гэвч эхчүүд сонголтгүй учраас эдгээр төвүүдэд хүүхдүүддээ даатгаж, өдөржин дөрвөн хананы дунд хашсаар байна.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganaa 2017-08-30 16:50:10
    baga angiin huuhduudiin heregtseend tohirson hugjliin hutulburtei olon tubuud bdag buguud aab eejuud hiuhdee henii gart udurjin daatgahaa songoh bolomjtoi
    122.201.22.28
    Мэдэгдсэн Хариулах