Багш нар Д.Сүхбаатарын талбайд жагсана

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт
: Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс Тэрэлж, Туулын эргээр ус, хогны бохирдлыг шалгана. 

10:00 цагт: "Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв"-ийн барилгын шав тавих ёслол Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талд болно. 

10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс “МОНГОЛЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХАД ЛОГИСТИКИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт сэтгүүлчидтэй хийх чөлөөт уулзалт зохион байгуулна.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэс таван толгойн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Алтай констракшн ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын хөнгөн атлетикийн холбоонос “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүргийн багш нар оролцсон Багшийн цалинг нэмүүлэх асуудлаар жагсаал цуглаан болно. Тэмцлийн дараагийн хэлбэрүүдэд шилжиж тэмцэхээ илэрхийлнэ.

12:20 цагт: ЕТГ-ын дэргэдэх Иргэний танхимд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР ЗАРЛАХ ТУХАЙ 25 ДУГААР ЗАРЛИГ-ийг зарим байгууллагуудын төлөөлөлд гардуулна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-30 10:21:04
    Багш нар эхлээд хүүхэд бүрийн төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Энэ сэтгэлийг хуучин үеийн ахмад багш нараас сурцгаа. Тэрнээс биш эхлээд цалин гэх нь муухай б...