“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс хоёр сарын дотор 13,6 сая төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлжээ
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг энэ оны 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлэхээр баталсан. Энэ хугацаанд тус бүсэд 484,9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13,6 сая төгрөгийн татвар, 62,2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

“Алтанбулаг” боомт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.

Дашрамд дуулгахад энэхүү худалдааны чөлөөт бүсийн нээлтийн үеэр “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсийн захирал Ч.Чимэдсүрэн БНХАУ,ОХУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог газар манай улсын хувьд худалдааны чөлөөт бүс нээснээрээ өндөр ашиг орлого олох боломжтойг онцолж байсан.  Тодруубал “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг нээснээр манай улсын хувьд хамгийн багаар бодоход 100 сая ам.долларын ашиг олох  боложмтой бөгөөд ингэхдээ ОХУ, Хятад хоёрын хооронд хийсэн 100 тэрбумын гэрээнээс боомтоороо дамжуулан 100 саяын ашиг олно гэдгийг хэлж байсан юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tsetse 2014-08-26 07:21:24
    Altanbulagin chuluut bus gej olon jil ch yarilaa da neh tom hashaanaas uur yuchgui l bgd baidag shte nutgin ard tumen ajlin bair huleej tevcheer n aldagdad adag suulde bugd arhichin bolj bna do. huurhi heden ehneruud n xileer garch huni bara zuuj ugch he
    203.194.115.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2014-08-09 22:19:21
    Neg ih yum hiichihsen yum shig Luivarchid ni eersdee ihenh orlogiig huvaagaad avchihaad .Ulsad jaahan shulsee egch giiguulj baigaa yum bainaa
    108.255.1.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2014-08-09 22:13:57
    Ene odoo hun doromjilj baigaa yum shig yun 13 say tegreg ve.Manai luivarchin darga nariin NEG edriin l xereglee baina shuu dee
    108.255.1.92
    Мэдэгдсэн Хариулах