Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд 9,6 тэрбум төгрөг зарцуулжээ
Он гарсаар улсын хэмжээнд нийт 3217 удаа аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 154 хүн амь насаа алдаж, 58 хүн гэмтэж бэртэн 533,0 мянган толгой мал хорогдож, 16,0 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон нийт 23467 хүн, 3925 автомашин ажиллаж, 815 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 9,6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо долоогоор буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 15-аар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 270-аар, аварсан эд хөрөнгө 0,2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.

2017 оны эхний найман сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн онтой харьцуулвал:



Мөн 2017 оны наймдугаар сард эрэн хайх, аврах ажиллагааны 277, тээврийн хэрэгслийн ослын 73, нийт 350 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2792 аврагч, 514 автомашин ажиллаж, 837 хүнд анхны тусламж үзүүлэн, 85 хүний амь насыг аварчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.