“Надаар тоглосон хайр” киноны нээлт маргааш “Өргөө”  кино театрт болно

"Хувьсал" продакшний продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын Надаар тоглосон хайр зохиолыг Төрийн соёрхолт Найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан. Давхацсан тоогоор 300 гаруй мянган үзэгчид үзэж, тухайн үед залуусыг байлдан дагуулж байсан "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан юм.

Тэгвэл эдүгээ 16 жилийн дараа ЭЛДЭВ-ОЧИР ФИЛМС, LINE Entertainment, WONDER WORKS LLC, нар хамтран бүрэн хэмжээний уран сайханы кино болгон үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Надаар тоглосон хайр УСК-ны гол дүрүүдэд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.

Уг кино нь есдүгээр сарын 1-нд албан ёсны нээлтээ өргөө-1 кино театрт хийж бүх кино театруудаар гарч эхлэх юм байна

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 0 2017-08-31 10:23:05
    хог хог. жүжиг нь ямар билээ дээ тэр чинь шүү дээ