АШУҮИС-ийн Амгалан дахь өргөтгөл ирэх онд ашиглалтад орно

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн.

Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурах юм. 

Мөн Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 33 өвчний 15-ыг нь эх орондоо оношилж, эмчлэх боломж бүрдэн гадагшаа урсах валютын урсгал буурна гэж Засгийн газар үзэж байна. 

Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлын эхлэл нь энэ өргөтгөл болж буй юм. Цаашид их, дээд сургуулиудыг чиглэл чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгалаа.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-01 03:19:19
    Зөв шийдвэр. ШУТИС, МУИС, Багшийн дээд, ХААИС-иудын салбарыг бас Амгалан, 1-р хороолол, 7 буудал гэх мэт хотын алслагдсан талуудад байгуулах хэрэгтэй.
  • zocin 2017-08-31 13:17:25
    hotoos gargah gsn yaw,nalaih baganuurluu nuulgeecz,
  • ийм барилгад хүн эмчлэгдэх үү. буг болно 2017-08-31 10:31:03
    ийм бузартай барилгад хүн эдгэрэх үү.
  • ийм барилгад хүн эмчлэгдэх үү. буг болно 2017-08-31 09:49:47
    муухай самурай, туслан гүйцэтгэгч нар нь үнэхээр хүний хөдөлмөр шулж сорж байгаа юм байна. хичнээн хүнийг сараар нь хөлёийг нь өгөөгүй бол доо. ийм бузартай бар...