Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе
Өнөөдөр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг есдүгээр сарын 1. Монгол орон даяар 2017-2018 шинэ хичээлийн жилийн нээлт болно. Дүрэмт хувцсаараа гоёсон бяцхан үрс энэ өдөр баяр хөөртэйгээр сургуулийнхаа зүг яаран байна. Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан. Энэ дагуу Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг явуулах юм.

2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан дүр гарсан.

Ийнхүү 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу өнөөдөр цангинана.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан оюутан, сурагч,  багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын салбарын нийт ажилтнууддаа ОЛЛОО.мн сайтын хамт олны зүгээс хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.