Б.Амаржаргал: Англиар ярьж сурахад бусдаас ичихгүй байх нь хамгийн чухал
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг зорьж буй оюутан, сурагчдадаа зориулан Англи хэлний ярианы “Boundless education”  сургалтын төвийн ахлах багш Б.Амаржаргалтай ярилцлаа.

-Сайн байна уу. Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

- Сайн. Сайн байна уу? Баярлалаа .  Хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн баярын нээлт эхэлж байгаа энэ өдрийн мэндийг нийт оюутан залуус, сурагчид болон эрдэмтэн багш нартаа хүргэе!

Та бүхний эрдмийн гэрэлт зам дардан байж, ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье!

-Англи хэлний “Speaking club-ынхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Манай сургалтад хандаж байгаа хүмүүсийн ихэнхи нь дүрэм үзсэн ярих гэхээр болохгүй бас гадуур сургалтууд үнэтэй байна гэж ханддаг.

Бид энэ асуудалдыг шийдэхэд яаж бага ч гэсэн тус нэмэр болох талаар ярилцаад Англи хэлийг Мөрөөдөл биш Зорилго болгож байгаа хүүхэд залуусыг дэмжихээр шийдэж Speaking Club хөтөлбөрийг 2016 оны 6 сард эхлээд маш их үр дүн амжилттай явагдаж байгаа.

Англи хэлний “Speaking Club” нь Англиар ярих орчинг бүрдүүлэх, хүүхэд , залуусыг чөлөөт цаг заваа үр дүнтэй өнгөрүүлэх , Англиар чөлөөтэй ярьж сурах зорилготой залуусыг дэмжих хөтөлбөр юм.



-Ярианы клубт хүрэлцэн ирсэнээр яг ямар чадвартай болох вэ?

- Та бүхэн манай хөтөлбөрт хамрагдаж Англи хэлний мэргэжлийн багш нарын удирдлага доор:

-TOEFL & IELTS-д хэрэглэгддэг үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх
-Өргөн хэрэглээний үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх
-Мэтгэлцээнд оролцох
-Дуу шүлэг сурах , орчуулах
-Асуулт хариултын тэмцээн
-Spelling Bee
-АХА
-Кино үзэх , орчуулж ярилцах
-Хөгжөөнт Тоглоом тоглох
-Явган Аялал хийх
-Гадаад багш болон зочин урьж ярилцах
-Англи хэл дээр ном уншиж ярилцах , солилцох
-Илтгэл тавих өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэх мэт чадваруудыг эзэмшинэ.
Мөн та бүхэн сүүлийн үеийн кинонуудыг HD-р авах , Онлайнаар зардаг видео хичээлүүдийг үнэгүй авах , Англи хэл дээрхи цахим номнууд , Үг чээжлэх зөвлөмж зэргийг ҮНЭГҮЙ авах боломжтой.



-Англи хэл сурахад хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой байдаг вэ, Ямар нэгэн зүйлийг дадал, зуршил болго гэвэл та юуг санал болгох вэ?

-Хэл сурахад гол нь зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхээр өдөр бүр тодорхой цаг зав гаргах хэрэгтэй. Загвар чээжлээд байх биш орчуулгын зөв аргад суралцах хэрэгтэй жишээ нь  -зочид буудалд,дэлгүүрт,зоогийн газарт гээд загвар тогтоосон гэхдээ хэрэглэхгүй мартагдчихдаг гэтэл ажил дээрээ mail бичих хэрэг гарна computer интернэт хэрэглэх хэрэг гарна орчуулгын аргад суралцаагүйгээс асуудал үүсч эхэлдэг.

Мөн тухайн хүний сурах арга барилаас шалтгаалдаг зарим хүмүүс сонсоод сайжирдаг байхад зарим нь уншиж байж сайжирдаг гэх мэт тухайн хүний онцлогоос шалтгаалдаг гэхдээ хамгийн зөв арга гэвэл унших , бичих , сонсох , ярих зэргийг хослуулж авч явбал л их зүгээр.

-Манайхны хэл сурахдаа гаргадаг түгээмэл алдаа яг юу вэ?

- Англиар ярихдаа ичдэг алдаа хийж байгаа байх гэж боддог мөн англиар ярьж байхдаа  хүмүүс намайг ойлгохгүй байгаа бол уу гэж санаа зовдог.

Дан дүрмийн ном, сурах бичиг олон жил үзсээр байгаад ярьж чадахгүй бичсэн хэвээр л  залхчихсан байдаг. Эсвэл манайхан ганц хоёр ойр зуурын асуултанд товчхон хариулт өгч авч чаддаг байгаа нь англи хэлийг сурчихсан мэтээр бодож алддаг.  Хүн бүр эхлээд англи хэлийг сурах зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа англи хэлээр харилцах ямар чадвараа хөгжүүлэх нь чухал вэ гэдэгт чиглүүлж сурвал зүгээр. Жишээ нь: Байнга англи хэлээр ярилцах шаардлагатай бол ярих сонсох чадвараа , бичгээр голцуу харилцдаг бол бичих болон орчуулах чадвар гэх мэт.

-Манайхан зуны улиралд  хүүхдүүдээ хэлний сургалтад суулгадаг ч хичээлийн жил эхлэнгүүт больчихдог. Энэ нь  сурсан мэдсэнийг нь мартагдуулж байгаа юм шиг санагддаг. Энэ талаар?

- Хүүхдийн сургалт  нас насных нь онцлогт тохирсон аргаар явагддаг тэгэхээр тусгай хөтөлбөрийн дагуу яваад цэгцтэй болоод дөнгөж эхлээд больчихдог  тэгээд зуны сургалтанд явсан үр дүнгүй болох гэдэг асуудал гардаг.

 Англи хэлний тухайд  хүүхдийг нэг дор  олон зүйлээр шахаад байхгүй арай урт хугацаатай хөтөлбөрүүдийг сонгож бүх чадамжийг эзэмшүүлэх хэрэгтэй гэж боддог Манайд хандаж байгаа эцэг эхчүүдэд  жилийн сургалт санал болгодог Хамгийн гол нь хүүхдүүдийг дан ганц хичээлээр залхаахгүй тархи толгойг нь амрааж байх хэрэгтэй санагддаг Хүүхдүүдээ хичээлд ирэхээр нь зураг зуруулдаг цаасан урлал эвлүүлдэг тоглоом  IQ-н хөгжүүлэх дасгалууд хийлгэдэг дуулуулдаг бүжиглүүлдэг Ганцхан англи хэл гэхээс гадна хүүхдүүд санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлдэг сураасай гэж боддог чин сэтгэлээсээ ярилцдаг.

10 жилийн сургуульд багш нар нэг ангид  30-40 хүүхэдтэй дан ганц хичээлээс гадна хүмүүжилд нь анхаарал хандуулна хүүхэд нэг бүртэй тулж ажиллах хэцүү Харин сургалтын төвд 10-15 хүүхэд нэг ангид суудаг.

-Монголчууд өөрсдийгөө хэл сурах авьяастай гэдэг ч саяхны нэгэн судалгаагаар манай улс англи хэлээр хамгийн тааруу ярьдаг орны тоонд багтсан байна лээ. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

- Монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа авиа дэлхийн бараг бүх хэлэнд байдаг учраас Монголчууд гадаад хэлийг их амархан бас их сайн бараг ямар ч аялагагүй (accent..) сурж чаддаг. Бас Монгол нүүдэлчин ардын генд байдаг нэг зүйл нь бид их сониуч ард түмэн гэвч аливааг их сонирховч тэгээд л хаячихдаг сул талтай.
 
-Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Б.Шинэтөгс 2017-09-03 17:03:53
    Яаж хамрагдах вэ ?
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах