Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулна

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт яваалдаг ганц цэцэрлэг болох нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас  2013 онд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан байдаг. Уг цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төсөл хийгдээд байх үед БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгосон юм. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Ингээд 5 жилийн хугацаанд “Өнөр бүл” төвийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн сувилал, яслийн  10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай. Нийслэлийн засаг даргын хувьд миний бие нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нартай ярилцаж 2018 оны нийслэлийн эсвэл улсын төсөвт энэ асуудлыг тусгуулж, ирэх онд цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах болно гэдгээ амалж байна.” гэлээ. 

Мөн цаашдаа энэ төрлийн үйлчилгээ явуулаг сувилал, яслийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа хотын дарга илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.