Зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ
 
БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан  баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм. Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах юм.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.