“Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт өнөөдөр болно

“Хурд” хамтлагийн санаачилгаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл энэхүү тоглолт өнөөдөр  18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болно. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй юм.

Дашрамд дуулгахад, ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байгаа аж. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.