Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг өчигдөр (09.01) Хууль сахиулахын их сургуульд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын албан хаагчид хамрагдлаа. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж хөтлөн явуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 2017 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлээгүй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа байсаар ирсэн бөгөөд 2000 онд өөрчлөлт оруулсан ч хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш шүүмжлэлийн бай болсоор байгаа. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг тухайн нэмэлт, өөрчлөлтөд эерэг зүйл ч бий, сөрөг нь ч бий. Түүн шиг энэ удаагийн төсөлд эерэг зүйл байвал оруулах, сөрөг зүйл байвал хасах, мөн гарцаагүй хөндөх шаардлагатай зүйл байвал өөрчлөх, нэмэх зорилгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс даяар хэлэлцүүлсэн юм.



Үндсэн хууль 25 жил үйлчилсэн учир нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш. Гарцаагүй өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ бүхэлд нь өөрчлөөгүй, зарим зүйлийг тодотгон нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг хэлэлцүүлж байна” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр төсөлд тусгагдсан зарим зүйл заалтын талаар болон иргэдээс олон гарсан зарим саналын талаар тайлбар, мэдээлэл өглөө.

Өнөөдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эрх УИХ-ын хууль санаачлагдад байхгүй, хаалттай гэдгийг тэрбээр тэмдэглэв. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолоо, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зургаан багц сэдвийн хүрээнд төслийг боловсруулсан гэдгийг мөн онцоллоо.

УИХ-ын Тамгын газраас холбогдох шийдвэрийн хүрээнд улс орон даяар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад өндөрлөж байгаа аж. Энэ өдрүүдэд яам, УИХ-ын харьяа байгууллагууд чиглэл, чиглэлээрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа юм. Мөн хууль зүй, улс төр судлалын судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагууд төслийн талаар нарийвчилсан судалгаа, хэлэлцүүлэг хийж байгаа бол улс төрийн намууд дор бүрнээ комисс томилон энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр зэхэж байгааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ.

017 оны есдүгээр сарын сүүлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи эрдэм шинжилгээний томоохон хурал болж, экспертүүдийн дүгнэлт гарах аж. Ийнхүү ард түмнээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн дүгнэж, түүнээ задлан шинжилснээр төслийг эцэслэн боловсруулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг ажлаа хийж байгааг тэрбээр дурдав. Өнөөдрийн байдлаар иргэдээс ирүүлсэн 10 гаруй мянган саналыг программд оруулан, нэгтгээд байгаа бөгөөд энэ ажил үргэлжилж байгаа юм байна. Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас иргэн бүрийн санал нэг бүрийг орхигдуулахгүй, төсөлд тусгах зорилгоор ажиллаж байгааг энэ дашрамд хэллээ. Төгсгөлд нь тэрбээр “Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзээд олон нийтээр хэлэлцүүлж буй төслийг боловсруулсан юм” гэв.

Төсөлд зарим зүйл заалтад нэг үг, нэг өгүүлбэр өөрчилсөн юм шиг харагдаж болох ч Үндсэн хуулийн цэг, таслал бүр гүнзгийг утга, агуулга агуулж байдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан онцлон хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи танилцуулга эхэлж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх сэдвүүдийн танилцуулгатай холбогдууулан асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тэдний асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон сэдвийн танилцуулга хийсэн Улсын Их Хурлын Тамгын ажилтнууд тодорхой хариулт өгөв.

Хэлэлцүүлэгт оролцогчид эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suren 2017-09-05 01:32:46
    Энэ лалар чинь төрийн тэнцвэрийг алгадагдуулж, ард түмний эрхийг дарга нарт өгөх гээд байгаагийн учир шалтгаан юу бэ
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-04 00:54:10
    энэ лундээ енее цагаан салга толгой бат уул эд нар еерсдийгее юу гэж боддог юм марксизмаар хумуужсэн хамуурсан толгойгоор шинэ нийгэм байгуулах гээд зовж ухэх ...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2017-09-04 00:46:41
    Хууль тэр дотроо Үндсэн хууль зүгээр нэг хэсэг хүнээс асууж байгаад хийчихдэг энгийн эд биш. Энэ 27 жилд баян ядуугийн ялгаа асар их боллоо үүнийг засах хэрэгтэ...
    66.181.160.99
    Мэдэгдсэн Хариулах
  • их эр 2017-09-03 14:03:37
    Энэ их хурал үндсэн хууль өөрчлөж болохгүй. Монголын бүх ард түмэн эсэргүүцэж байна.
    59.153.112.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Ннн 2017-09-03 13:48:58
    Энэ хүн 30жил их хуралд ба.байхаас цаашгүй.олигтой юм гарахгүй юм
    66.181.176.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-03 03:35:02
    Дотроо хагаралтай МАН н 65 Үндсэн хууль өөрчлөх чадамж байхгүй
    66.181.180.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-03 00:13:09
    Энэ хүн их мэдэмхийрч буян үйлдэх гээд байна уу нүгэл үйлдэх гээд байна.уу??? ОЛОН ЗҮЙЛ ЯРИЛГҮЙ ДОРДУУЛСАН 7-гоо авчих даа.
    150.129.142.133
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-03 00:09:29
    Odoo bolivol yaasan um? Ta naad nam dotroh asuudaldaa anhaarlaa handuul. MAN hen ch bish bolchihson bn. Oron zaig chin bugleh nam bgaa shuu
    182.160.4.85
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-09-02 14:20:05
    Чимид багш ДОНЖИЙГ НЬ ТААРУУЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛСОН БАЙХАД ЗААВАЛ НАМЫН БОДЛОГОО ТУЛГААД ЯАХАВ ДЭЭ НАМУУДАА НАМ ШИГ БОЛГО.СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ӨӨРЧИЛ
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯРШИГ МИНЬ ЭЭ 2017-09-02 13:32:56
    ЛҮДЭЭЖАЛЦАГ МИНЬ ОДОО НААДХАА БОЛЬЧИХ ТЭГЭХ ҮҮ 90 ТЭРБУМЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ
    202.72.245.202
    Мэдэгдсэн Хариулах
  • gantulga 2017-09-02 09:55:10
    Altan tuurait khulguudiin uyach
    122.201.31.250
    Мэдэгдсэн Хариулах