МУИС-ийн оюутнууд ОУ-ын роботын тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэв

Япон Улсын Токио хотноо наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд “ABU ROBOCON 2017” олон улсын робот зохион бүтээх тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУИС-ийн ХШУИС-ийн Машин Оюуны лабораторийн роботын баг амжилттай оролцож, тусгай байрын “Toyota Award”- шагналыг  эх орондоо авч ирлээ.

Багийн бүрэлдэхүүнд:

Удирдагч - ХШИУС-ийн ЭХИТ-ийн багш Ө.Батбаяр

Багийн ахлагч - Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан С.Бүдрагчаа

Гишүүд:

  • Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Г.Рэнцэн
  •  Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Г.Мөнхзул
  •  Электрон системийн автоматжуулалтын 3-р курсын оюутан М.Билгүүтэй
  •  Электрон системийн автоматжуулалтын 2-р курсын оюутан Ө.Анаржин нар багтжээ.


Машин Оюуны лабораторийн роботын баг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд болсон үндэсний роботын тэмцээний ялагч болсноор Япон Улсад зохиогдсон олон улсын робот зохион бүтээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авсан байна.

“ABU ROBOCON 2017” олон улсын робот зохион бүтээх тэмцээн роботын технологиор тэргүүлэгч Япон, Хятад, Солонгос зэрэг нийт 19 орны 20-н баг оролцсоноос Веьтнам улсын баг аварга болжээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.