“Харви” хар салхи үхлийн аюултай вирус тараасан байж болзошгүй

-“Харви” хар салхины улмаас Хьюстон хотын хэдэн мянган иргэн орон гэргүй болсон. Гэхдээ хамгийн гол аюул нь үхлийн аюултай вирус хадгалагддаг Галвестоны биологийн лабораторийн хувь заяа юм-

Галвестон дахь Үндэсний судалгааны төв нь Техасын их сургуулийн анагаах ухааны факультетийг түшиглэн байгуулагдсан юм. Тус судалгааны төвийн агуулахад хэдэн зуун вирус, нян, бактери хадгалагддаг бөгөөд олонх нь онц аюултайд тооцогддог аж. Өөрөөр хэлбэл, энд агаар дуслын замаар дамждаг, үхлийн аюул тээдэг вирустэй ажилладаг, гэхдээ эдгээрийг ялах аргыг олоогүй гэсэн үг. Энэхүү лабораторид жирийн бус уушгины хатгалгаа, Баруун Нилийн энцефалит, шувууны ханид зэрэг янз бүрийн аюултай өвчнүүдийг эмчлэх аргыгболовсруулдаг байна. Эдгээр вирусыг алан хядагчид биологийн зэвсэг маягаар ашиглаж болзошгүй.

Сэтгүүлчид Галвестоноос ямар нэгэн мэдээлэл олж авахыг хичээж буй боловч тус арал дээр томоохон үер буусан тул харилцаа холбоо тасарчээ. Лабораторийн байдал ямар байгаа тухай огт мэдээлэл алга байна. Тус лаборатори руу утсаар залгахад автомат хариулагч нь л ажиллаж байгаа гэнэ.

Лабораторийн ажилтнуудын өмнө нь мэдэгдсэнээр 174 сая ам.долларын өртөгтэй тус байгууламжийн бүх объект нь тавдугаар ангиллын хар салхийг тэсвэрлэх чадвартай гэжээ. “Харви” хар салхины хувьд Саффир-Симпсоны шкалаар дөрөвдүгээр ангилалд багтсан. Тус лаборатори хонгил бүхий найман давхар барилгад байрладаг бөгөөд суурь нь доошоо 13 метр гүн аж. Уг барилгыг 220 км/цагийн хүчтэй салхи тэсвэрлэх чадвартай гэж тооцоолон барьжээ.

Үүнээс гадна цахилгаан тэжээл салсны улмаас бактери хадгалах блокуудын даралт унаж, хэлэхийн аргагүй таагүй үр дагавар учруулах эрсдэлтэй. Мэдээж тус лаборатори нэмэлт цахилгаан генератороор тоноглогдсон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ эдгээр генераторууд нь түлшээр ажилладаг, түлшийг байнга сэлбэж байх шаардлагатай. Харин түлшний нөөц дуусвал юу болох вэ? Иллонойс дахь их сургуулийн багш Фрэнсис Бойлын үзэж буйгаар Галвестонд лабораторийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор цөмийн болон хими, биологийн хяналтын албыг яаралтай явуулах хэрэгтэй гэнэ. Тэгээд ч тус лабораториос 2013 онд Гуанарито хэмээх аюултай вирусын дээж алдагдаж байсан тохиолдол бий.

Ер нь тус бүс нутгийн иргэдийн олонх нь лабораторийн барилгын найдвартай эсэхэд эргэлзэж байсан удаатай. Учир нь тус хотод байнга шуурга, хар салхи дэгддэг билээ. Тэр ч битгий хэл лабораторийг 2008 оны арваннэгдүгээр сард нээхийн өмнөхөн “Lone Star в Sierra Club”-ын захирал Кен Крамер “Техасын их сургууль аюултай лабораторид өөр газарт байгуулсан нь дээр. Харин Галвестонд л биш шүү” хэмээн мэдэгджээ.

Хүрээлэн буй орчны асуудал хариуцан ажилладаг хуульч Жим Блэкберн найдваргүй газарт аюултай лаборатори байгуулахыг зөвшөөрсөн Техасын иргэдийг ойлгодоггүй гэсэн байна.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэнзэн 2017-09-04 06:15:01
    АНУ- оролцсон улс бүр сүйрэлрүүгээ яваад байдаг, Бусад улсын дотоод хэрэгт шууд оролцдогийг нь болиулбал зохилтой. Мөрөөрөө яагаад байж болдоггүй улс юм бэ аан
  • годил америкууд 2017-09-04 05:47:08
    годил америкууд сөнөж дэлхийг баярлуулаасаа даа