Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүллээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн сарын 31-ний өдөр болсон. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж,  хэрэгжүүлж эхлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Сүүлийн 7 жилийн турш эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг нь хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар олон талаас нь ярилцаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байсаар олон жилийг ардаа орхилоо.

Жил жилийн намар их, дээд сургуулиудыг хотоос гаргах яриа гардаг боловч дорвитой алхам хийгдэхгүй байсаар энэ байдлаараа олон арван жилийг үдэж, сургуулиудыг байрны ашиглалтын хугацаа ч дуусч эхэлжээ.  

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах талаар санаачилга гарган Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт хамтран ажиллах санал хүргүүллээ.

Хотын дарга хамтран ажиллах саналдаа:

...төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа болно. Үүний нэг нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан, үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хотууд болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээ гэж үзэж байна... гэжээ.

Мөн энэхүү албан бичигтээ Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран ойрын хугацаанд байгуулахыг хүсэж, Ажлын хэсгийн талаарх саналыг боловсруулан хүргүүлсэн байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс энэхүү арга хэмжээг нэг талаас хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд нөгөө талаас орон нутгийг эдийн засгийн хувьд бэхжүүлж, төсөв, санхүүгийн оновчтой, зөв хуваарилалтын бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод цаашид шинээр их, дээд сургууль байгуулахыг зогсоож, шаардлагатай тохиолдолд дээр дурдсан хотууд болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд дээд боловсролын сургуулиуд байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-08 12:29:43
    100 айлйй нүүлгээчээээээээээээээээээээээээээээээээ
  • ккк 2017-09-05 13:27:57
    Их дээд сургуулиудыг та нар хөдөө рүү зайл гэвэл аль нь ч гарахгүй. Харин хөдөө орон нутагт элсч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлбөл харин зохистой....
  • Хэн нэгэн 2017-09-05 10:59:00
    ХААИС-ыг Сэлэнгэд, ШУТИС-ыг Дарханд, Анагаахыг Хотын алслагдсан дүүрэгт эсвэл Хөвсгөлд гээл шийдчвэл
  • bi zasag bna 2017-09-05 08:22:23
    Zuv gehdee ehleed zahirgaagaan daraan mashin zahaa, daraan barilga zahaa, daraan har zaha, daraan ih surguilaa gehde angaahaas busdiign nuulge hu ingej tulvlun ...
  • Zochin 2017-09-05 03:51:35
    Энэ зөв шүү.
  • зочин 2017-09-05 03:28:56
    Түгжрэлийн том шалтгаан бол сургууль, цэцэрлэг. Өөрийн тойрогт сургууль цэцэрлэг байсаар байхад өөр тойрогт хүүхдээ өгч байгаа зохицуулаач, цэгцлээч
  • зочин 2017-09-05 02:52:09
    Эхлээд хотын захиргаагаа нүүлгэчих. Дараа нь их сургуулиудыг нүүлгэх асуудлаа ярь
  • zochin 2017-09-05 02:15:08
    ZA INGEED OYUTAN NERTEY BAAKHAN SHOWCHID KHUDUU KHEER OI MUKHART OCHIJI SHOWDAJI DEE , UNDUI SUNDUYGIIN ZAKHIRAMJAAR < HA HA
  • Зочин 2017-09-05 01:45:03
    Их дээд сургуулиуд,захуудыг бага багаар ч гэсэн гаргаачээ. Худлаа л үүрэгдээд байх юм.Гаргасны дараа гарчигаа зөв бич. Сэтгүүлч нарт будилах юмаа хөөрхий
  • Бат 2017-09-05 01:02:30
    Энэ чинь одоо сонгууль эхэлчихвүү
  • Nalaikha 2017-09-04 17:53:24
    10 жилийн өмнө л Налайх руу гаргана гээд яриад эхэлсэн, дараа нь Багануур болж хувирсан. Одоо бас хаашаа гаргана гэж худлаа яриад эхлэв?
  • би 2017-09-04 15:19:41
    барс нарантуулыг гарга захуудад газар ашигласан өндөр татвар оногдуул
  • irgen 2017-09-04 15:09:54
    Elbegee Batuul 2 baahan hudlaa yrisan .odoo ta nar bas yrihuu.Gudamj duuren tutsee zailuulj chadahgui baij.Yvgan hun yvah ch gaxar alga j
  • мал 2017-09-04 13:52:32
    гарчигаа зев бич санал хургуулев гэдэг ч юм уу сонгуулийн емне хийсэн одон нээлтээс эхэлсэн ажил байхгуй байхад их дээд сургууль нуулгэх ч естой нохойн жогорхой...
  • зочин 2017-09-04 13:45:42
    их дээд сургуулийг нуулгэ агентлагуудыг дэд тевуудруу шилжуул мундаг уурэг тавьдаг дарга юмаа харин хэнд уурэг егевюм гитлер ч ийм чанга уурэг егч байгаагуй бай...
  • Харагдаагүй дээ 2017-09-04 13:06:44
    Өнөөдөр л нүүдэл суудал хийж харагдаагүй дээ
  • zochin 2017-09-04 11:39:55
    ene site M.Enkhboldiin songuuliin surtalchilagch baisan odoo hotiin dargiin shownii taiz bololtoi. Hudlaa yariad. Gargazan yum yu baigaa, HUDALCH!
  • unen 2017-09-04 11:30:21
    Uneheer mulguu humuus u ch hiij chadahgui, zuun gar Undui
  • ПИАРДАЖ БАЙГАА УХААНТАЙ  2017-09-04 11:29:09
    ЭХЭЛЛЭЭ Ч ГЭХ ШИГ ЭЛЭГ АВАМ ЮМ БИЧИХЭЭ БОЛЬ
  • Kfkrk 2017-09-04 11:23:20
    Ehnii eeljind narantuulaa nuulge
  • Zochin 2017-09-04 11:13:21
    Yahaw de songuuliin ajilaal xiij bna ter ni yahaw xudlaa yrih baidgiin
  • Чадахгүй 2017-09-04 11:12:49
    Толгой нь хүрэхгүй бодлогогүй улс
  • зочин 2017-09-04 10:45:34
    бараг бэлн болчихсон зах руу хэдэн машины ченжуу дийг ну лгэж чадахгуй байж их том юм ярьдаг муу ундуй сундуй вэ естой нутулгэж харагдаач
  • Zorig 2017-09-04 10:30:55
    Hudlaa hidlaa huchneen jil yarih gesiin
  • MS 2017-09-04 10:18:00
    Ikh deed surguuliudiig nuulgej bish, khaaj l tsegtselmeer bgaa yum daa. Uchir medekhgui jiriin irgend ali ni sain ali ni muug yalgaj ogokh ni turiin uureg shuu....
  • zochin 2017-09-04 10:16:50
    ene talaar olon jiliin omno yarigdaj bsan tegeed l nem bolson Otgonbayriig bolowsroliin said bx ued mongi togrog ni shiidegdsen gej yarij bsan da
  • Bagsh 2017-09-04 10:09:12
    Oyutnii asuudliig shiidlee gehed bagsh nariig yahav. Ar ger ur huuhediin surguuli tsetserleg ajil alba oron bairiig shiidej uguh uu. Esvel ar gerees ni salgah u...
  • Darui zag aldalgui hiih ajil  2017-09-04 09:48:53
    Ene ajliig hiichihwel batboldiin ner hund ch suga osno niislelchuudiin Talarhaliig huleeh ni Damjiggui Odoo dariuhan Hii !!
  • зочин 2017-09-04 09:32:43
    худлаа бичихгуй байж болохгуй бна уу ажил эхэллээ гэнэ шуу бичиг санал хургуулсэн л бна батболд чулуунбааьар хоер бичиг солилцоод шийдчихдэг бол амархан л ажил...
  • иргэн 2017-09-04 09:29:01
    нэг ч болтугай сургуулийг гаргаад эхэлсэн юм бодсон чинь бичиг егсен л юм бна шуудээ хотын даргаас бсшус ын сайдад санал хургуулэв л гэвэл болоо биз худлаа шаах...
  • irgen 2017-09-04 09:21:08
    hachin balai balai ajil ch bish ym hiij baihaar
  • irgen 2017-09-04 09:20:11
    zub odoo ene chini zub ih deed surguuliin bair bolon gazriig ni neelttei duulaga hudaldaagaar zar ter munguur ih dee surguuliin hoton barih ajliig ehluul