Фитнесс модель Анухай: Эмэгтэй хүн жирэмсэн болсон ч сайхнаараа л байх хэрэгтэй

"Power Nutrition" клубээс өнгөрсөн амралтын өдөр "ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ба ФИТНЕСС ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгууллаа. Энэ үеэр фитнесс модель Анухай “Жирэмсэн  болон хөхүүл эмэгтэйчүүдэд хүнс бэлтгэлээ яаж тохируулах” талаар лекц уншиж, зөвлөгөө хүргэсэн юм.

-Жирэмсэн  болон хөхүүл эмэгтэйчүүдэд хүнс бэлтгэлээ яаж тохируулах ёстой вэ?

-Энэ бол маш том сэдэв. Гэхдээ миний хувьд өөрийнхөө туршлагаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж, зөвлөгөө өгөхийг хүсдэг. 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэмцээнээс хойш сарын дараа жирэмсэн болсноо мэдсэн. Жирэмсний эхний гурван сардаа бэлтгэл хийгээгүй. Яагаад гэхээр эхний гурван сард эрсдэл өндөртэй гэж үздэгийн байна лээ. Эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо өмнө өөрсдөдөө хэд хэдэн асуулт тавих хэрэгтэй байдаг. Хамгийн эхэнд таны жин хэвийн хэмжээндээ байна уу? Хэвийн жинтэй байснаар та ураг тээх хугацаанд илүүдэл жингийн асуудалд санаа зовохгүй гэсэн үг.

-Жирэмсэн эх ямар хоол хүнс хэрэглэх нь илүү тохиромжтой вэ?

-Жирэмсэн үед зөв хооллох нь чухал. Жирэмсэн үед гурван цаг тутамд хооллож байх хэрэгтэй. Ер нь жирэмсэн гэлтгүй хүн гурван цаг тутамд хооллоод сурчих хэрэгтэй байдаг. Жирэмсэн үед идэх хэрэгтэй хүнсэнд үр тарианы зүйл буюу бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, махны төрөл, хүнсний ногооны төрөл,  өөх тосны төрөл, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэний төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү тохиромжтой. Миний хувьд өдөрт 2 кг жимс иддэг байсан боловч энэ нь бас сөрөг нөлөөтэй юм билээ. Учир нь хэт их усархаг жимс идэхэд гэдэс хэт их томорно. Гэдэс томрохоос арьс язрах муу нөлөөтэй.

-Жирэмсэн үед хоолны дуршил ихээр нэмэгддэг. Жирийн үеэс хэд дахин илүү хооллодог л доо?

-Энэ бол буруу. Жирэмсний эхний хагаст идэж байгаа хоол хүнсээ 150 калориор л нэмэгдүүлэхэд болно. Харин жирэмсний сүүлийн хагаст хоолны хэмжээгээ жирийн үеийнхээс 350 калориор нэмэгдүүлэхэд хангалттай гэж үздэг билээ. Жирэмсэн үед илүүдэл жингээс урьдчилсан сэргийлэх арга бол энэ.



-Жирэмсэн эх ямар хоол хүнсээс татгалзах хэрэгтэй байдаг вэ?

-Кофе, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Мөн дутуу болгосон, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, загас, сүши, түргэн хоол, өнгө будаг оруулагч тогтворжуулагч бүхий хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаа. Эдгээрээс татгалзсанаар илүүдэл жингээс урьдчилсан сэргийлэхэд тустай. Жирэмсэн боллоо гээд ихээр идэх биш зөв хооллох хэрэгтэй. Эмэгтэй хүн жирэмсэн болсон ч сайхнаараа л байх хэрэгтэй. Өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд нэг дор хэт их иддэг, хоол идсэний дараа хэвтээд л аль болох хөдөлгөөнөөс зайлсхийдэг. Энэ бол буруу. Миний хувьд бэлтгэл хийхгүй бол тонус өгөөд байсан. Байнгын дасгал хөдөлгөөнтэй байж байгаад гэнэт хийхгүй бол бие махбодь цаанаасаа нэхээд байдаг билээ. Тэгээд бэлтгэл хийхээр бие хөнгөрөөд л сайхан болчихдог байсан.

-Жирэмсэн эхэд тохирсон ямар дасгал хөдөлгөөнүүд байдаг вэ?

-Миний хувьд эхний гурван сард ямар нэг дасгал хөдөлгөөн хийгээгүй. Ер нь жирэмсэн эхийг эхний гурван сард хөдөлгөөнөө хязгаарлах зөвлөдөг шүү дээ. Харин гурваас найман сар хүртэл жирэмсэн хүнд тохирсон дасгал хөдөлгөөнүүд хийж болно.

-Өдөрт хичнээн цагийн дасгал хөдөлгөөн хийж болох вэ?

-45 минутаас цаг 30 минут хүртэлх хугацаанд хийж болно. Ингэхдээ иог, фитнесс, усан бассейн гээд хөнгөн дасгалуудыг хийж болно. Харин спиннинг гэх мэт хүнд дасгалуудаар хичээллэхгүй байхыг зөвлөдөг.



-Ээжүүдийн хувьд төрсний дараа маш их жин нэмдэг. Хөхөндөө сүү оруулахаар маш их хүнсний нэмэлт бүтээгдэхүүн цагаан гурилан бүтээгдэхүүн иддэгээс үүдэлтэй. Таны хувьд төрсний дараа ямар байдлаар хооллосон бэ?

-Хоолой сойчохоод гурилан бүтээгдэхүүн идээд байдаг. Энэ маш буруу. Миний хувьд төрснийхөө дараа үхрийн хар мах, далайн байцаа, мөөгтэй шөлийг 45 хоног идсэн. Энэ хоолыг 45 хоног идэхэд илүүдэл жингээс хурдан сална. Хөхөндөө сүү оруулах бол төрсний дараах хамгийн том асуудлын нэг. Хөхөндөө сүү оруулахын тулд өдөрт 3,5-4 литр шингэн уух хэрэгтэй. Ялангуяа ус сайн уугаараа. Сүү оруулна гээд л гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнээс татгалзах хэрэгтэй. Мөн төрсний дараа “Power Nutrition”-ний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн.


П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ichmeer yum be 2017-09-12 03:33:59
    tulaad harahaar shal zawaan huuhen awah yumgui yun fitness ooriigio archil haltaichaad
  • МОНГОЛ ХАТАН 2017-09-12 01:36:35
    МУНДАГ ГАЙХАЛТАЙ ОХИН ШҮҮ ЗӨНДӨӨ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ
  • emch nar 2017-09-10 10:47:50
    ene metiin khooson tolgoitoi khuukhnuudiin zovlogoo ukhaantai yumiig sonsoj bolokhgu.Mergejliin emch nariin zovlolgoo unshikh kheregtei
  • zochin 2017-09-06 05:29:55
    bitgiii ataarhaaaa ene bol hodoor shvvv chamshig ataarhuuu joomnuud mongoloor dvvren baina aaa .gahai joomoo
  • ж 2017-09-05 14:28:33
    тэнэг хүүр чинь хэдэн сарын гангараанаасаа болж насаараа дауны зовлонд унах бий дээ.
  • ah 2017-09-05 12:32:26
    Gedes ni yzarchihsan b.a
  • Ip 2017-09-05 09:03:26
    Жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөөг мэргэжлийн эмч өгдөг байлгүй дээ.
  • ккк 2017-09-05 06:29:45
    Өөртөө янз бүрийн нэр алдар өгсөн мисс нэртэй бие үнэлэгчид Монголоор нэг тэгээд бас ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй зөвлөгөө бусдад өгөөстэй.....ккк