Гал түймэр унтраах сайн дурын бүлгэм байгуулжээ

Төв аймгийн Онцгой байдлын газраас олон нийтийн оролцоотой Гал түймэр унтраах багийг аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран Батсүмбэр, Жаргалант сумдад тус бүр 15 гишүүнтэйгээр байгуулжээ. Энэ нь орон нутгийн иргэд өөрсдөө гарын доорхи багаж хэрэгслийг ашиглан галыг шуурхай унтраах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Учир нь төвөөс алслагдсан сум, суурин газарт гал түймэр гарах, болзошгүй аюул, осол тохиолдоход 200-300 км-ийн холоос аврагчид очиж ажиллахад хугацаа алдсанаас гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл байдал хүндрэн хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл өндөр болдог.

иймээс гал унтраах сайн дурын багийн гишүүдийг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр ханган танхимын сургалтад хамруулсан байна. 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.