Замын цагдаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна
Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна. Сургалт  энэ сарын 04-06-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтанд 21 аймгийн болон нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хамрагдаж байгаа юм.
 
Сургалт, зөвлөгөөнөөр алба хаагчдад шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтууд, анхаарах асуудал, Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн өнөөгийн байдал, Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зохион байгуулах, анхаарах асуудал, Цагдаагийн алба хаагчийн сэтгэл, харилцааны соёл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Урьдчилан сэгийлэх ажлын аргачлал, анхаарах  асуудал зэрэг нийт 26 сэдвийн дагуу Тээврийн прокурорын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологи, холбооны төв, Леди төв, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран сургалтыг зохион байгуулж байна.
 
Мөн сургалт, зөвлөгөөний төгсгөлд зарим аймаг дахь Замын цагдаагийн тасгаас бэлтгэсэн сонсгол мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар танилцаж санал солилцох юм.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2017-09-05 06:31:52
    Нөгөө Замын цагдаа нэртэй авилгачид хүн дарамтлагч хулгайчууд чинь бөөндөө байнадаа..........кк