Хотын төвөөр төлбөр төлж явахыг та зөвшөөрөх үү
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачилсан хотын төвийн автозамаар зорчихдоо иргэд  сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлдөг болох эсэх асуудал олны анхаарлын төвд байлаа. Иймээс бид энэ асуудлын талаар иргэдийн саналыг сонссон юм. Ингээд бид хамгийн түрүүнд хотын дарга Э.Бат-Үүл яагаад ийм журам боловсруулах болсон талаар нь баасан гарагт нийслэл хотын автозамын ажлуудтай танилцах үеэрээ хэвлэлийнхэнд өгсөн яриаг хүргэж байна.

Дэлхийн олон хотуудад ийм журам үйлчилдэг

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахын тулд тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа ч сайн үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс энэ журмыг боловсруулсан. Дэлхийн олон хотуудад  ийм  журам үйлчилдэг. Хэрэв энэ журам батлагдвал дугаарын хязгаарлалтыг зогсоож чадна.

Б.Батбилэг:  /БЗД-ийн иргэн/ Ийм журам батлагдвал автозам ашигласны татвар төлөх хэрэг юу байна


Энэ бол маш буруу. Бид сар бүр автозам ашигласны татвар гэж төлдөг байж дахин нэмж ийм мөнгө төлнө гэдэг байж боломгүй. Үнэндээ ийм утгагүй зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Ийм журам баталлаа гээд замын түгжрэл буурахгүй л болов уу.

О.Батчимэг /Хан-Уулын дүүргийн иргэн/ Яагаад юм болгоныг хааж боогоод байдаг юм бэ?


Энэ журам арай ч батлагдахгүй байлгүй дээ. Бид ардчилсан оронд амьдарч байж байнга л тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн дарамтан дор амьдарч байна. Дугаарын хязгаарлалт үйлчлээд замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч л байгаа шүүдээ. Ийм байхад заавал ийм журам гаргаж мөнгө төл гэх хэрэг байгаа юм уу.

Г.Баяртогтох: /БЗД-ийн иргэн/ Энэ журам бидэнд биш бензины мөнгөнд санаа зовдоггүй тэдгээр хүмүүсийн өөрсөддөө зориулсан журам байна

Энэ бол огт зөвшөөрөх асуудал биш. Ард түмний амьдрал ямар байгаа билээ. Энэ журмыг хараад байхад иргэд бидэнд биш баян тансаг амьдралтай бензины мөнгөнд санаа зовдоггүй тэдгээр хүмүүсийн өөрсөддөө зориулсан журам шиг харагдаж байна. Монголын ард түмний гурван хүний нэг нь ажилгүй байгаа энэ үед ийм журам батална гэдэг байж боломгүй асуудал. Ийм  журам баталлаа гээд замын түгжрэл буурахгүй. Тэртээ тэргүй бид долоо хоногийн нэг өдөрт нь машинаа тавьж байгаа энэ хангалттай. Замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан гэж бодож байна.

Н.Намсрайжав /БГД-ийн иргэн/ Хотын иргэн байхаа больсон нь дээр юм байна


Энэ журмыг яасан ч зөвшөөрөхгүй. Хэрэв энэ журам батлагдвал хотын иргэн байхаа больсон нь  дээр юм байна. Дугаарын хязгаарлалт үйлчлээд  замын түгжрэл буураад болж л байна шүү дээ. Ийм байхад заавал ядарсан иргэдийгээ машин тэргээ унаад хотын төвөөрөө явж болохгүй гээд хааж боогоод байдаг нь ямар учиртай юм бэ? Хүнд ямар ч ажил тохиолдож болно.Энэ бол төр идсэн хүмүүсийн  хийж байгаа ажил. Тэд нарт бол сар бүр 40-50 мянган төгрөг төлөх юу ч биш харин бидэнд бол нэлээд хүндээр тусна. Хотын дарга зөв  ажил санаачилж хийж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм  журам батлахыг бол яагаад ч зөвшөөрч чадахгүй. Манайхаас өөр 50-60 мянган төгрөг төлөөд хотын төвөөрөө явна гэдэг улс орон байдаг юм уу.

А.Төрбат/ Сонгинохайрхан дүүргийн иргэн/ Энэ журам арай ч батлагдахгүй байлгүй дээ

Э.Бат-Үүл дарга замын түгжрэл бууруулахаар олон ажлууд хийж байгааг мэдэж байгаа. Энэ болгоныг нь ард иргэд хүлээн зөвшөөрөөд дагаж мөрдөж байна. Гэхдээ энэ журам бол манай Монголд тохирохгүй. Дэлхийн  зарим хотууд автозамын түгжрэлээ ингэж шийдсэн гэж байна. Тэгвэл тэдгээр улсуудын автозамын стандарт манайд байгаа билүү гэдэг нь асуудал болж байна. Хэрэв энэ журам батлагдвал хотын төвөөр түгжрэлгүй болж захын хорооллын замууд дээр түгжрэл нэмэгдэж иргэдэд хүндрэл учруулах нь ойлгомжтой байна. Тэгээд ч иргэд ингэж эсэргүүцэж байхад энэ журам арай ч батлагдахгүй байх.

Ийнхүү бидний уулзсан иргэд бүгд хотын даргын энэхүү журмыг эсэргүүцэж байсан юм. Харин эдгээр иргэдийн үг албан тушаалтнуудад хүрэх эсэхийг  харах л үлдлээ. Дээрх иргэдийн хэлсэнчлэн автозамын стандартаа сайжруулчихаад төлбөр мөнгө авах асуудлыг ярьсан нь дээр болов уу.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2014-08-12 07:30:19
    gadaadiin orond hurdnii zam tunel zergeer yavahad mongo toldog bolohoos hotiin tovoor yavahad toldoggui sh dee gehdee tend zam ni zam shig baidag um
    31.164.224.82
    Мэдэгдсэн Хариулах
  • demjigch 2014-08-12 00:06:04
    Ингээд тугжрээд яваад байж болохгуй ш дээ Ямар нэг арга хэмжээ авах л хэрэгтэй Түгжрэл чин цаагуураа улсын э/з биднүүсиин э/м-д маш хортои шүү дээ
    112.72.13.172
    Мэдэгдсэн Хариулах
  • соирхолтой 2014-08-11 15:00:54
    Идэх мөнгө нь хүрэхгүй байгаа юм байхдаа
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • uuliig bodvol UNDSERHEG 2014-08-11 10:39:50
    Manaid yr ni tur zasag gej bhgui shde zugeer l xujaa nariin hudluguj toglodog utsan HUUHELDEIHUUD bhgui yu ene bdlaas yaj garna da minii bodloor neg l zuv udirdagch xeregtei ene olon gedsendee nudtei humuusiig bugdiig ni ahij uls turd oroh erhiig ni haaga
    103.254.120.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2014-08-11 08:11:19
    Arai l baga bainaa, Sard 100\'000 baival yasiin.
    202.131.225.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanal 2014-08-11 08:11:12
    Zamaa nem. tatbar nemeed ter mungu ni darga nar iddeg bid naraas mungu abch 76 huniig tejeeheh uu hotiin zahiin zamuudaa ger horoololiig zamtai bolgog doo uulen ust min
    121.158.104.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanal 2014-08-11 08:11:11
    Zamaa nem. tatbar nemeed ter mungu ni darga nar iddeg bid naraas mungu abch 76 huniig tejeeheh uu hotiin zahiin zamuudaa ger horoololiig zamtai bolgog doo uulen ust min
    121.158.104.151
    Мэдэгдсэн Хариулах
  • serjee 2014-08-11 07:56:29
    zamaa uaj orgon cain bolgokh be ganaac orj irj bgaa hyychin mashiniig uaj tsegtsleh be ene talaar bodoochee
    202.179.22.65
    Мэдэгдсэн Хариулах
  • serjee 2014-08-11 07:50:23
    erc dyrgyitsej bna.demjikhihgvi
    202.179.22.65
    Мэдэгдсэн Хариулах
  • bolimoor ym 2014-08-11 07:10:00
    Batuul 50000 tugurgiig arduudaas avch hotoor yvuulah bol uuruu teriigee 50000 dahinusguj tuluud yvah heregtei.yasanard tumnee shulj duusdguin be icheesei
    112.72.13.30
    Мэдэгдсэн Хариулах
  • bishee 2014-08-11 06:26:20
    gudamj tosliig heregjuulsneer uulzvaruudiig yanzlan yamar ch asuudalgui bolno geed baisan yasan be.hiih gej mongo garguulah geheeree bolno gej avchihaad hiij duusaad ireheer ni bolohgui geed mongo idseer baih uu. bidnii yavaa ardchilsan niigem ingeheer ya
    119.40.102.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2014-08-11 06:13:34
    Хотын төвөөр хий дэмий нааш цаашаа яваад байдаг юм байн шүү. Тэрнийгээ болиорой.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Хаймчигдоной 2014-08-11 00:57:03
    Аль улсын ард иргэд шинэчлэл, хөгжилд чиглэсэн /эрүүл/ төр засгийн ирээдүйд ашигтай боловч эдүгээ халгаатай арга хэмжээг заавал эсэргүүцдэг жамтай. Тал засагч, зусарч, шалчиганасан төр засаг өнөө цагийн ая эвээ хичээн тийм арга хэмжээг авахаас айгаад ард
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах