Өнөөдөр болох үйл явдлууд

08:30 цагт: Мөрдөн байцаах албаны 71 жилийн ойг тохиолдуулан нийт мөрдөгч нарын дунд “Шилдэг мөрдөгч-2017” тэмцээнийг зохион байгуулна. Хаана: ХСИС

09:00 цагт: “Chinggis khaan’s challenge cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, “Mongolian culinary festival-2017 үзэсгэлэнгийн нээлт МҮХАҮТ-д болно. Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн салбар нь жилдээ 160 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, 7.6 мянган хоолны газарт 30 гаруй мянган ажиллагсад ажиллаж байна.

10:00 цагт: Чингис Соосэ Олон Улсын их сургуулийн оюутны байрны урлагийн танхимд СХД-ийн 25 жилийн ойд зориулсан дүүргийн ахмадын чуулгантай.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д “Хог цэвэрлэдэг хүмүүсийн амьдралаар тоглож буй Сүхбаатар дүүргийн булхай буюу тэрбум гаруй төгрөг хаачсан бэ?” сэдвээр мэдээлэл хийнэ. Но-той, ноцтой мэдээлэл дэлгэнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “SMART 2017 Asian marketing conference” болон “APRC 2017 Ази, Номхон далайн судалгааны байгууллагуудын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулж Монголын маркетингийн холбоо, Монголын маркетингийн ассоциациас хамтран мэдээлэл хийнэ.

15:00 цагт: ЭМЯ-ны 215 тоот өрөөнд СОУЭМСангийн Төрийн нарийн бичгийн дарга ҮОЭТөвийн төслийн хүрээнд хийгдэж буй эмч, мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын үйл явцыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж цаашдын сургалтын төлөвлөгөөг танилцуулах ажиллагаа болно.

16:30 цагт: Таамагт суурилсан судалгаа номын зохиогч, эрэн сурвалжлах сэтгүүлч Марк Ли Хантер сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.  Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Дамчо Доржи манай улсад есдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд айлчил байна. Өнөөдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.