Хойд Солонгосын асуудлаар Япон Монголтой тохиролцох уу

Японы Либериал ардчилсан намын  гишүүн, Япон Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши, Коомэй намын парламентын гишүүд өнөөдөр манай улсад айлчлах тухай NHK мэдээлжээ. Айлчлалын үеэр төлөөлөгчид  Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, хэд хэдэн удаа цөмийн зэвсэг туршиж, баллистик пуужин харваж буй Хойд Солонгос улсад үзүүлэх бодит дарамт шахалтыг чангатгахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцахаар төлөвлөж байгаа юм байна.

Япон Монголын найрамдлын бүлгийн даргаар эдүгээ ажиллаж буй Либериал намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Хаяаши болон Либериал, Коомэй намын парламентын дээд танхимын гишүүд гээд нийт таван төлөөлөгч өнөөдөр манай улсад ирж, дөрвөн өдрийн хугацаатай ажиллах гэнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын удирд­ла­гууд­тай уулзаж, дээрх чиг­лэ­лээр санал солилцохоор тө­лөв­лөсөн байна. Гэхдээ орон нут­гийн мэдээллийн сайтуудад бич­сэ­нээр дээрх уулзалтын үеэр М.Хаяаши нарын гишүүд Хойд Солонгосын хэрэгжүүлж буй цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилт нь Японы аюулгүй байдал, энх тайванд томоохон заналхийлэл учруулж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг онцлохын зэрэгцээ асуудлыг зөвхөн ярилцаад өнгөрөх бус, бодит дарамт шахалт үзүүлэх шаардлагатай байгааг уриалах ажээ. Ингэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авах шаардлагатай байгааг уриалах юм байна.

Үүний зэрэгцээ, шинэ хориг арга хэмжээ авахдаа ямар нэг цоорхой үүсгэхгүйгээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхүйц байхаар төлөвлөж, Хойд Солонгос улстай дипломат харилцаатай Монгол Улсад хамтарч ажиллахыг санал болгох байр суурьтай байгаа гэнэ.

Энэ удаагийн уулзалт нь Япон, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Тиймээс уулзалтаар хоёр улсын харилцааг нэг шатаар ахиулах, худалдаа хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцох юм байна.

Олон улсын тавцанд хэдхэн улстай дипломат харилцаатай хэвээр байгаа Хойд Солонгос улс энэ сарын 3-нд зургаа дахь удаагийн цөмийн зэвсгээ туршсан билээ. Пхеньяны зүгээс асар их хор хөнөөл бүхий устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдсэн байдаг. Гэвч, энэ үйл явдал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авснаас хойш болсон юм.

Тиймээс Хойд Солонгосын заналхийллээс хамгийн их хохирол амсах магадлалтай Японы төлөөлөгчид Пхеньянтай холбоо харилцаатай оршдог манай улсыг Солонгосын хойгийн харилцааг зохицуулж чадахуйц чухал түнш гэж үзэн энэ өдрүүдэд айлчлахаар зэхэж байгаа бололтой. Манай улсын Засгийн газрын хувьд Хойд Солонгосын аюултай нүүдлийг буруутгаж байгаа ч, Улаанбаатар Солонгосын хойг дахь эдийн засаг, улс төр, иргэний асуудлыг тогтворжуулах дипломат бодлого, эдийн засгийн арга замыг хайсаар байгаа билээ. Ямартай ч, Японы төлөөлөгчидтэй хийх уул­залтаар талууд ямар чиглэлээр тохиролцоонд хүрэх нь олон улсын анхаарлыг татаж байна.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-21 17:12:44
    Хойд Солонгос ямагт бидэнд бид тэдэнд ээлтэй явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бид тусламж гурил төмс өгч тэд биднээс гуйж байсныг дэлхий мэднэ. Тиймээс том гүрнүүд...
  • Zochin 2017-09-15 07:48:07
    ХОЛУУР ЯВАА ГАЙГ ОЙРТУУЛАХ ВЙЙ ДЭЭ . Баттулга минь. Япон урдаа бай болгох гэж байгаа юм биш биз айдас төрчихлөө .
  • Горьдож оо 2017-09-06 11:01:02
    Элбэгдорж айлчлахдаа Ардчилал буржж, тэдний дургүйг хүргэн хоёр орны хэвийн харилцааг хүйтрүүлсэн болохоор манайхны үгийг нохой хурсан чинээ тоохгүй
  • 1 2017-09-06 09:59:40
    Хойдыг бид хорин арга хэмжээ авч энэ тэр ай ккк
  • өаб өбабө  2017-09-06 09:07:30
    за шаа бидний үгэнд орох улс мөнүү Бандгар бацаан дунд хуруу гаргаад элгээ хөштөл инээх блгүй Биднээр зуучлууллаа юу
  • Зочин 2017-09-06 08:47:34
    Number One гуайг гуйсан нь дээр дээ.
  • Ккк 2017-09-06 06:03:26
    Араамандаа яйжигнацгаая.
  • зочин 2017-09-06 05:52:18
    Яана аа, Баттулга юу ярьж халаах болоо, гадаад бодлого маш нарийн шүү, баллаж хаях вий, гэж айж байна шүүү
  • Бат 2017-09-06 05:46:03
    Өөрсдийгөө яая гэж байгаа Монгол улс гадаад талдаа ямар нэр хүндтэй байх бидний үгийг хэн сонсох
  • хуульч 2017-09-06 03:15:56
    БНАСАУ-тай төр засгийн төвшинд харилцадаг нь БААСАНХҮҮ гишүүн биздээ.. БУСАД НЬ ГӨЛ ТАВИАД УУЛЗАХ БАЙТУГАЙ ЗУГТАТАДАГ ГЭСЭН,ЙИМ БАЙХАД ЮУ ЯРИХ ВЭ ДЭЭ ???
  • зочин 2017-09-06 02:22:21
    манайх дипломат ёсоо барих хэрэгтэй эр эмийн хооронд ээжүүд бүү жороол гэж манайтиай муудайгүй бол самуурайг өмөөрдөг нь монгол биш
    • dfd 2017-09-06 02:34:57
      Delhii ter chigeeree Hoidiin esreg baihad olonhiin tald l orno sh dee. Eniig diplomat gedgiin
  • зочин 2017-09-06 02:19:50
    еренхийлегч байгаа юмуу владивосток явсан байлгуй япон манайхаас туслалцаа эрж харагдаач худлаа шаацгаагаад л