Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор боомт байгуулах санал тавив

ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өнөөдөр бараалхав.

Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн  Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж, Япон Улсын талаас Гадаад хэргийн сайд Т.Коно болон албаны бусад хүмүүс оролцлоо.


 

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж Японы үндэсний спорт жүдо бөхөөр хичээллэж  амжилт гаргасан Японы түүх соёлыг хүндэтгэдэг хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Япон улсын дэмжлэгээр ноос, ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэр, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал, Нарны гүүр гэх мэт олон том бүтээн байгуулалт хийгдсэн нь монголчуудад ихээхэн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байсныг онцлоод Шинэ нисэх буудал байгуулах ажил эхлэх, Нарны гүүрийг барьж байгуулах үед салбарынх нь сайдаар  ажиллаж онцгойлон анхаарал хандуулж байснаа дурдлаа. Монгол Улсад аж үйлдвэр хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн салбарт Япон улстай ойр дотно хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллах санал тавьж ярилцав.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, НҮБ болон Зүүн хойд Азийн бүс нутаг түүний дотор Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах саналууд тавьж ярилцав. Мөн Япон улсын Засгийн газраас Монгол Улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ дурдаж Монгол Улс далайд гарцтай болох, эдийн засгийн харилцаагаа тэнцвэржүүлж, тэлэх бодлого баримталж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-09-07 06:24:18
    МАН -ынхан хэрэлдэж байх хооронд ерөнхийлөгч ажлыг нь хийж байгаа юм биш үү
  • Zochin 2017-09-07 02:01:38
    IH-iin gishuud dagaj yavah hereggui, ternii orond bizness group yavsan deer,dotooddpo asuudlaa tsegtselj uls orniihoo hegjliig tataad bailgui ajillah he...
  • Хуц Баттулга  2017-09-06 16:18:52
    АНы шилдэг хулгайч луйварчид явсан юм биз дээ. Улгэр зохиож монго шаах юм л хийж яваа
  • иргэн 2017-09-06 16:03:52
    зи яаж ганбат сайдын дор суусан юм бол еренхийлегчийн емнеес уих ын гишуудийг загнаад байсан гадаад оронд тэгэх вий дээ
  • ZOCHIN  2017-09-06 13:51:08
    Z. ENHBOLD ERONHIILOGCHTEI TCUG YVSAN N MONGOL ULSAD HEREGTEI.ERONHIILOGCH MAANI SHINE UCHIR OLON TORLIIN MEDEH MEDEHGUI ES ZANSHIL ,HAMTRAN ZOV...
  • зочин 2017-09-06 13:29:53
    зи арай еренхийлегчийн емнеес японы еренхий сайдыг загнаагуй шуу байгаадаа айх юм байна шуудээ уунийг битгий дагуулж явж бай эндээ ажлаа хийж байг