Жүдогийн шигшээ багийнхан хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт:
Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулсан “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний 16 дугаар бага хурал Кемпински хаан палас зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

08:30 цагт:  Генетик судалгааны ач холбогдлын тухай төслийн нээлт НҮБ-ын байранд болно.

09:00 цагт:   "Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Нийслэлийн “Хангарьд Ордон”-ы 14 давхрын Хурлын танхимд болно. Хуралд ОХУ, Герман, Монголын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж оролцоно.

10:00 цагт:  ЗГ-ын мөрийн хөтөлбөрт "Мэдээллийн технологийн 1000 интерпренёр бэлтгэх"-ээр тусгасны дагуу Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын MKIT сургалтын төвтэй хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, практикт суурилан бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд БНСУ-ын IT-ийн салбарт нь ажиллах 30 хүнийг сонгон шалгаруулах Нээлттэй ажлын байрны өдөрлөг Залуучууд хөгжлийн төвд болно.

10:00 цагт:  Жүдогийн шигшээ багийнхан хэвлэлийн хурал хийнэ. Хурал "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын хоёр давхарын хурлын зааланд болно.

11:00 цагт:  MN-Мэдээллийн төвд “Хаппи веритас” оношилгооны төвөөс элэгний шинжилгээ, оношилгоо үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.

11:00 цагт:  БСШУСЯ-ны дөрвөн давхарын хүндэтгэлийн танхимд МЦХ ХК болон БСШУСЯам санамж бичигт гарын үсэг зурна. /Сумдын ерөнхий боловсролын сургуулиудад интернэт үйлчилгээ үзүүлэх төсөл/

11:00 цагт: Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Япон, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Монгол болон Япон хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн нээгдэнэ.

11:30 цагт:  Үндэсний мэдээллийн төвд Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо, Хүний төлөө нам хамтран МАН-д шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд шаардлагынхаа талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна.

11:30 цагт:  Монголын Үндэсний дээд сургуульд “Оюутан цагдаа-2017” их дээд сургуулийн оюутны эргүүлийн үйл ажиллагааны нээлт болно.

13:00 цагт:  Дэлхийн цэргийн спортын холбооны жудо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 08, 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус тэмцээний зохион байгуулалтын талаарх хэвлэлийн бага хурал Баянгол зочид буудал болно.

14:00 цагт:  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар түншлэл-2017” Олон улсын үзэсгэлэнгийн нээлт “Мишээл Экспо” төвд болно.

15:30 цагт:  Япон Улсын Парламентийн төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяашигаар ахлуулсан , Парламентийн танхимын зургаан гишүүн болон бусад албаны хүмүүсийн хамт ШУТИС дээр уулзалт хийх гэж байна. Уулзалтын хүрээнд хоёр улсын их сургуулиудын хамтын ажиллагаа, улс орны хөгжилд шинжлэх ухаан технологийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.