Н.Сувдмаа: Эбола вирусын бүсэд манай энхийг сахиулагчид байхгүй
Африкт дэгдээд байгаа Эбола вирусийн талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

- Африкт дэгдсэн Эбола вирусийн талаар манай улс ямар мэдээлэлтэй байна вэ?

-Эбола вирус одоогоор Гвиней, Сьерра-Леон, Либери, Нигер улсад дэгдээд байна. Одоогоор 1711 тохиолдол бүртгэгдсэн. Олон улсад тархах эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дүгнэж Африк болон бусад бүсийн шинжээч мэргэжилтнүүд тэнд ажиллаж байна. Манай улсын зүгээс ард иргэдэд онц шаардлагагүй бол тус бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байгаа.

-Сьерра-Леонд манай энхийг сахиулагчид байна уу. Тэдэнд ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Зэвсэгт хүчний жанжин штабт дээрх өвчний талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгсөн. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын эрүүл мэндийн албанаас одоогоор Сьерра-Леонд манай энхийг сахиулагчид байхгүй. Харин Хойд, Өмнөд Судан, Афганистанд энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа гэж мэдэгдсэн.


Э.ОРХОН
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.